Оросын эрдэмтэд ухаалаг шил бүтээжээ. Тэр өөрийн өнгө, тунгалаг байдлаа өөрчлөх чадвартай бөгөөд өрөөний гэрэл адил асааж унтрааж болох юм. Энэ шинж чанараа өөрчлөх чадвартай, мөн өөрөөр смарт шил гэж нэрлэгдсэн шилийг шингэн талстын үндсэн дээр бүтээдэг. Өөрөө харалж бараан болдог шилийг офисуудын тусгаарлагч хануудын зориулалтаар хэдийн тавих болжээ. Товчлуур дарахад өрөө танхим юмуу офисын халхавч хана хөндлөнгийн нүднээс хамгаалагддаг байна. Харин америкийн нэгэн томоохон авиа компании өөрийн онгоцонд гэгээвчээ ийм ухаалаг шилээр солисон нь ердийн хөшигнөөс татгалзахад хүргэжээ.

Авто машин үйлдвэрлэгчид жолоочийн нүдийг дэндүү хурц машины гэрэл гялбахаас хамгаалж, арагш харах толинд смарт шилийг ашиглах болсон байна.

Гэвч энэ бух бүтээгдэхүүний нэг дутагдал бол өндөр үнэ юм.1 квадрат метр ухаалаг шил 700 орчим долларын үнэтэй юм. Иймээс яг энэ байдлыг засахыг оросын эрдэмтэд хичээж байна гэж Москвагийн УИС-ийн проректор Алексей Хохлов тэмдэглэн хэлж байна: «Манай ухаалаг шилний давуу тал гэвэл олон найрлагат бодисын органик нэгдлийн үндсэн дээр бүтээгддэгт оршино. Энэ нь илүү хямд бөгөөд технологи чанараараа давуу юм».

2 шилний хооронд онцгой органик олон найрлагат бодисыг суулгасанд хамаг нууц нь байгаа бөгөөд яг энэ л өнгийг өөрчилж байгаа юм. Хэрэв цахилгаан хромын шил дээр ток өгөгдөхгүй бол тунгалаг хэвээрээ байна. Гэвч цахилгаан унтраагуурын товчлуурыг дармагц л хамгийн ердийн мэт шилэн хавтан хөхөрч тунгалаг биш болдог юм. Түүнийг нэвт юу ч харагдахгүй. Дахин товчлуурыг дарахад загвар эргэн урьдын адил тунгалаг шил болон хувирах болно.

Оросын эрдэмтэд тэдний ухаалаг шил гадаадын мөн адил шилнээс 10 дахин хямд байх ба ердийн болон жалюзан хөшигтэй өрсөлдөх чадвартай гэж үзэж байгаа юм.