Нилээд хэдэн сарын турш монголын охид залуучууд Санкт-Петербургийн нэгэн театрын тайзан дээр өглөөнөөс үдшийн бүрий хүртэл сургуулилж байна. Тэд бүгдээрээ Санкт-Петербургийн театрын урлагийн академийн хүүхэлдэйн театрын кафедрад суралцдаг юм. Удахгүй тэд «Хун бүр байгальд» гэдэг хотоос гадагш болдог амралтын сэдэвтэй инээдмийн пластик жүжигт тоглох юм.

Монголын залуучууд оросын театрын дээд сургуульд Орос Монголын соёлын яамдын тусгай зөвшилцлийн ачаар элсэн оржээ. Монголд хүүхэлдэйн жүжигчний урлагт суралцах боломж хараахан байхгүй байгаа тул оросын тал дуртаяа монголын оюутнуудыг хулээн авчээ.

Тусгайлан цэвэр монгол группийг бий болгосноос оросын оюутнуудтай хамтдаа зэрэгцэн сурвал ашигтай гэж Санкт-Петербургийн театрын урлагийн академи шийдвэрлэжээ. Үнэндээ тэдэнд ч бусдад ч ашигтай гэж орос-монголын курсийн мастер, жүжигчин, найруулагч Яна Тумина ярьж байна: "Бид бүгдийн хувьд гол бэрхшээл бол хэлний хориг саад байсан ба монголын залуучуудын хувьд анхны 2 жилийг орос хэл эзэмшихэд хамаг хүчээ дайчлан суралцжээ. Бид ойлголцохын тулд өөрсдийн чадан ядан зохиосон эсперанто болон дохио зангааны хэлээр харилцаж байсан нь инээдтэй хөгжөөнтэй байсан юм. Үнэн чанартаа орос монголын залуучууд хамтдаа суралцаж байсан нь зохих ёсны хэлний орчинг бурдуулж монголчуудад хэл эзэмшихэд хялбар болсон юм. Оросын оюутнуудад ч гэсэн монголчуудаас суралцах зүйл байсан бөгөөд тэдэнд байдаг жүжигчин бүрт шаардлагатай гайхалтай төрөлхийн органик чадвар юм. Дүрслэн үзүүлэх хэрэгсэл багахан үед асар их дотоод хүч байдаг бөгөөд энэ нь жүжигчний багаж хэрэгсэлтэй нийлэхээрээ хосгүй сайхан болдог. Оросын залуучууд энэ энергээр тэжээгдэн илүү сайн тоглож эхэлдэг юм".

Ихэнхи хүмүүс хүүхэлдэйн урлагийг уламжлалт ойлголтоор нь халхавчны ар дахь буюу утсан куклаар төсөөлдөг. Гэвч орчин үед энэ урлагийн төрөл олон төрлийн, баялаг төвөгтэй болсон юм. Нилээд хэдэн жилийн турш Санкт-Петербургийн театрын урлагийн академид хүүхэлдэйчний мэргэжлийн бүх нарийн ухаанд сургадаг юм гэж Яна Тумина үргэлжлүүлэн ярьж байна: "Жүжигчний үндсэн суурь боловсролоос гадна оюутнууд орчин үеийн театрын ерөнхий хэлийг эзэмшдэг . Энэ хэлэнд дуулах чадвар, тайзны пластик зэрэг олон арга хэрэгсэл ордог юм. Хүүхэлдэйчид өөрийн асран хамгаалагчаа зөвхөн амилуулаад зогсохгүй, тэднийг өөрийн гараар бүтээж урлан янз бүрийн тайзны инженерийн механизмыг сэтгэн бүтээж чаддаг байх ёстой. Монголын залуучууд энэ хэлбэрийн ертөнцөд нэвтрэн орж, жүжгийн үед ч тэднийг гайхалтай удирдаж чадахаас гадна тэд өөрсдөө эд хэрэгслүүдтэй хэрхэн ажиллах санаачлагыг гаргадаг нь минйи хувьд санаанд багтамгүй байлаа".

Хүүхэлдэйн группын сургалтын явцад бүхэл бүтэн жүжгийн нөөц бий болсон нь: Сетон Томпсоны өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн өвөрмөц үйл явдал, японы хокку тайзны үзүүлбэр, Шубертын хөгжмийг илтгэн харуулсан үзүүлбэр, Гарсиа Лоркагийн шүлгээс сэдэвлэсэн бүжгийн жүжиг, сүүдэрт хүүхэлдэйн олон үндэстний үлгэрүүд, мөн зөвхөн гараар тоглож болох үзүүлбэр зэрэг юм. Нэг үгээр хэлэхэд Орос улсаас Монголд тайзан дээр бүгдийг, бараг бүгдийг хийж чадах олон талын авьяастай жүжигчид удахгүй буцаж очих болно. Харин ирээдүйн бүх 10 төгсөгчид маань хамтдаа байх юм бол Монголд орчин үеийн шинэ залуучуудын театр ч бий болох юм бил үү хэн мэдлээ.