Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров өнөөдөр Женев рүү АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзалт хийхээр мордоно. Уулзалт яриа хоёр улсын ерөнхийлөгч нарын даалгавраар болно. Энд сайд нар сирийн химийн зэвсгийг олон улсын хамтын нийгэмлэгийн хяналтанд шилжүүлэх тухай санаачилгыг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн ярилцана. Уулзалтын босгон дээр Оросын тал АНУ-ад санаачилгыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хүлээлгэн өгсөн гэж оросын сэтгүүлчдэд лхагва гаригт оросын төлөөлөгчдийн эх сурвалж мэдэгдэв. Цагаан ордон мэдэгдэлдээ, Керри болон Лавров сирийн химийн зэвсгийг олон улсын хяналтанд шилжүүлэх тухай асуудлыг илүү тодорхой судлах боломжтой болно гэжээ.

Женевт Лавров, Керри нар НҮБ-ын Сирийн тусгай төлөөлөгч Лахдар Брахимитэй уулзахаар төлөвлөж байна гэж НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн төлөөлөгч Мартин Несирки мэдэгдэв.

Нөгөөтэйгүүр, НҮБ-ын ОХУ-ын байнгын төлөөлөгчийн газар НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүдтэй албан бус уулзалт зохион явуулсан тухай оросын мэдээллийн агегнтлаг уламжлав. “Хаалттай хаалгануудын цаана” тэд сирийн химийн зэвсгийг олон улсын ханалтанд шилжүүлэх тухай оросын саналыг хэлэлцсэн гэж ИТАР-ТАСС уламжлав.

Өмнө нь Их Британь, АНУ болон Франц өөрсдийн зөвлөгөөнийг явуулсан бөгөөд өнгөрсөн мягмар гаригт Парисын санаачилан АЗ-д оруулсан тогтоолын төслийг хэлэлцсэн болов уу гэж таамаглаж байна. Франц нь Дамаскийн ойролцоо химийн зэвсэг хэрэглэсэн хариуцлагыг сирийн эрх баригчдад тохож байгаа бөгөөд Сирид дахин химийн зэвсэг хэрэглэх юм бол цэргийн хүч хэрэглэж болзошгүй гэж анхааруулж байна. НҮБ-ын эх сурвалжууд Орос, Хятад улсууд хориг тавих эрхтэй энэхүү төслийг НҮБ-ын АЗ батлана гэдэгт эргэлзэж байна.