Сирийн эрх баригчид тус улсад байгаа химийн зэвсгийг олон улсын хяналтан дор шилжүүлэх тухай Москвагийн санал Вашингтоны хувьд ч, Дамаскийн хувьд ч тэр туйлын цагаа олсон гэж оросын шинжээчид үзэж байна. АНУ -ын ерөнхийлөгч Барак Обама тусгайлан ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ, Сирийн цохилтыг хойш тавихад бэлэн байгаа болон Орос улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй сирийн асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх зөвлөлдөөнүүдийг үргэлжлүүлэхэд бэлэн байгаа гэж мэдэгдсэн.

Барак Обама телевизээр хандаж хэлсэн үгэндээ, оросын санаачилга нь Сирийн тулгамдсан асуудлыг хүч хэрэглэхгүйгээр шийдвэрлэх боломж өгч байна гэдгийг хүлээсэн билээ. Ингэхдээ америкийн удирдагч болзол тавьсан: сирийн эрх баригчид богино хугацаанд, үгээр биш, ажлаар өөрсдийн химийн зэвсгээс салахад бэлэн байгаа гэдгээ батлах ёстой гэсэн.

Өмнө нь Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин АНУ –ыг Сирид цэргийн байлдааны ажиллагаагаар заналхийлэхээс татгалзахыг уриалсан: «Мэдээж хэрэг энэ нь утга учиртай зүйл. Хэрвээ америкийн тал болон тэднийг дэмждэг бүхэн, хүч хэрэглэхээс татгалзаж буйг бид сонсох юм бол, энэ нь хэрэгжих боломжтой. Сирид нэг талыг барьсан шийдвэр нь хэцүү байгаа. Яагаад гэвэл Сири нь өөр бусад аливаа улс орны нэгэн адил, хэрвээ тэдэн рүү ямар нэгэн хүчний үйл ажиллагаа явуулах гэж байхад зэвсгээ хураалгах нь маш хүнд юм» гэж хэллээ.

Барак Обама одоогийн байдлаар цэргийн цохилтоос татгалзаж байна. Тэр Конгресст Дамаскийн эсрэг хүч хэрэглэх тогтоолоор санал хураалт явуулахыг хойшлуулахаар хандсан.

Тэгсэн хэрнэ Барак Обама телевизийн сувгуудаар хандаж хэлсэн үгэндээ, 8 –р сарын 21 ний химийн дайралтанд Башар Асадын гэм буруутайд урьдын адил итгэлтэй байгаа бөгөөд урьдын адил Дамаскийн эсрэг хариу өгөх ёстой гэж үзэж байна гэж цохон тэмдэглэсэн. Барак Обама сирийн дэглэмийн эсрэг дарамт шахалтаа сулруулахыг төлөвгүй байгаагаа мэдэгдсэн. Тэр далавчит пуужингуудаар тоноглогдсон цэргийн хөлөг онгоцнуудад Газрын дундад тэнгис, Сирийн эргүүдээр манаа хийх ажлаа үргэлжлүүлэх тушаал өгсөн. Хэрвээ дипломат хүчний чармайлтууд талаар өнгөрвөл, хариу арга хэмжээ авахад бэлэн байх ёстой гэж Обама онцлон тэмдэглэсэн.

Нөгөөтэйгүүр, сирийн эрх баригчид мэдэгдэлдээ, Дамаск химийн зэвсэг хэрэглэхээс бүрэн татгалзсан бөгөөд химийн зэвсэг хориглох тухай олон улсын конвецид нэгдэн ороход бэлэн байна гэсэн. “Бид химийн зэвсэг үйлдвэрлэхээ зогсоох болон НҮБ болоод Орос улсын төлөөлөгчдөд химийн зэвсэг хадгалдаг байруудаа нээн харуулах болно” гэж тус улсын ГХЯ ны тэргүүн Валид Муаллем мэдэгдсэн.

Сирийн химийн зэвсгийг олон улсын хяналтанд шилжүүлэх төлөвлөгөөг ойрын үед Орос улсын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров болон АНУ –ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар хэлэлцэн ярилцах гэж байна. Хоёр орны дипломат байгууллагуудын тэргүүн нар 9 –р сарын 12 ны пүрэв гаригт Женевт уулзалт явуулахаар төлөвлөж байна.