Хятад өндөр түвшинд юаний олон улсын байр суурийг бэхжүүлэхээр лобби явуулж байна. БНХАУ –ын дарга Си Зиньпинь Төв Азийн орнуудад төлбөр тооцоогоо үндэсний валютаар явуулах санал тавьж байна. Тэгвэл БНХАУ ын Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян дэлхийн бизнесийн элитүүдэд юанийг хөрвөдөг болгох нь засгийн газрын санхүүгийн шинэчлэлийн зорилго гэж батлан хэлж буй юм.Хятадын эрх баригчдын энэхүү бодлогыг Базель дахь Олон улсын төлбөрийн Банк зузаатгаж байна. Уг Банк анх удаагаа дэлхийн валютын арилжааны эхний 10 Хятадын юанийг гаргалаа.

Си Зиньпины энэхүү санаачилгыг Казахстан анх түрүүн дэмжив. Талууд худалдаагаа юань, тенгегээр хийж байна. Дараалалд Тажикистан, Узбекистан, Киргиз зогсч байна. Тэдгээр улсуудад Си Зиньпины хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэхдээ төлбөр тооцоог хийхдээ доллар, еврог гүйлгээнээс гаргах санал тавьсан. Эдгээр орнууд үүнтэй санал нэгдэх магадлал өндөр байгаа юм.

Гэхдээ “зөөлөн валюттай” нөхөрлөх нь дэлхийн санхүүгийн талбайнууд дээр юанийг бэхжүүлэхэд гол чиглэл биш юм. Юаний чөлөөтэй хөрвөлт гэдэг бол дэлхийн тэргүүний валютаар ажиллаж байгаа, ажил хэрэгч ертөнцийн Хятадаас хүлээж байгаа зүйл л юм ш дээ. “Зуны Давос “ өмнө Далянд Ли Кэцян үүний тулд суурь тооцоонуудыг бууруулахаа амласан, мөн Хятад дахь гадаадын банкнуудын салбарууд болон “охин “ банкуудын хязгаарлалтыг арилгах үүрэг авсан.

Энэ нь тухайлбал, юаний гүйлгээний хоолойг өргөтгөх. Одоо юаний арилжааны хэмжээ өдөрт 120 тэрбум долл. байна. Энэхүү үзүүлэлт нь анх удаагаа юанийг дэлхийд хамгийн их арилжигдаж байгаа 10 валютын тоонд гаргаж байна. Гурван жилийн хугацаанд Базель дахь Олон улсын төлбөр тооцооны Банкны гаргасан тайлангийн дагуу юань 17 –р байрнаас 9 -рт оржээ. Өмнө нь АНУ ын доллар, евро, иень, британий фунт, швейцарийн франк, канадын доллар, мексикийн песо болон шинэзеландын доллар орж буй юм.

Энэхүү байрнаас юаньд Азийн валютын нэгдсэн бүсийг бүрдүүлэх хялбар байх болно гэж Европын хүрээлэнгийн шинжээч Ольга Буторина ярьж байна: «Юань аажимдаа олон улсын валютын своп- солилцооны үйл ажиллагаануудыг олж авдаг.Тухайлбал, АСЕАН + Хятад, Япон, Өмнөд солонгносын хүрээнд үйлчилдэг клирингийн хэлэлцээрт юанийг оруулсан. Энэхүү механизмын дотор мөнгө солих бодлогын зохицуулалт болон мөнгөний ханш буурах үед суларч байгаа валютыг дэмжих валютын интервенц юм уу, азийн аль нэгэн валютаар явуулах дамчдын идэвхтэй үйл ажиллагааны эсрэг ажиллагааг явуулдаг. Гэхдээ юань тухайн механизмд оролцож байна.Яагаад гэвэл, японы иений оролцоотой своп-шугамууд нь хэмжээгээрээ ойролцоогоор гурав дахин илүү юм» гэж хэллээ. Өнөөдөр Хятад дэлхийн 30 гаруй оронтой валютын своп-солилцооны тухай хэлэлцээр хийгээд байна. Мөн Гонконг, Тайвань бас байна.Ингэхдээ Тайвань Гонконгийн дараа хөрөнгийн биржүүд дээрээ юанийг гүйлгээндээ гаргасан хоёр дахь улс. Тайваны банкны сектор эдгээр үйл ажиллагааг явуулах зөвшөөрлийг дөнгөж 2 р сарын эхэнд өгсөн.

Москвагийн бирж дээр юань-рубль хосолсон арилжааны дээд амжилтууд нэг нь нөгөөгөөр солигдож байна. Наймаануудын тоо хэмжээ юань-рублиэр төлбөр тооцоо хийх банкнуудын адил өсөн нэмэгдэж байна.

Германы канцлер Ангела Меркель Санкт-Петебургийн G-20 ДХУ ыг дүгнэн мэдэгдэхдээ, Майн дахь Франкфурт дээр олон улсын юаний худалдааны төв байгуулахад бэлэн байна гэсэн. Өнөөдөр юаний арилжааны гол төв Гонконгийн хөрөнгийн бирж байна. Гэтэл хятадын эрх баригчид дэлхий дахинд нэр дэвшигч бусад хотуудыг түрэмгийлэх сонирхолтой бөгөөд лоббидож байна. Лондон сити энэ жилийн эхээр юаньтай олон улсын валютын нөөцийнх нь хувиар хамтран ажиллахад бэлэн байна гэж мэдэгдсэн.