Орос улсад настай хүмүүсийн амьдралын нөхцөлийг сайжруулж, улсын төсвөөс Тэтгэврийн санд оруулдаг мөнгөний хэмжээг багасгах зорилгоор тэтгэврийн системийг хэрхэн зохицуулах асуудлыг шийдвэрлэж байна. Асуудал шийдвэрлэх нэг алхам бол тэтгэвэрийн хэмжээг хамтран санхуужуулэх улсын хөтөлбөрийг сунгах явдал юм.

Энэ хөтөлбөрийг сунгах талаар ОХУ-ын нийгмийн асуудлын дэд сайд Ольга Голодец мэдэгдсэн бөгөөд үүнд Тэтгэврийн сангаас гадна Хеделмерийн яам, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам ч бас сонирхолтой байгаа юм. Өрдийн уед энэ бүтцийн байгууллагуудын хооронд иргэдийн тэтгэврийг хангах асуудлаар аливаа амжилт олоход төвөгтэй байдаг боловч энэ тохиолдолд бугд нэг санаатай байгаа нь шинжээчдийг уг асуудлыг дахин судлахад хургэжээ.Хөтөлбөрийн ур дунг өнгөрсөн жилийн намар амжилтгуй байна гэж засаг захиргаа узээд 2013 оны 10 сарын 1-нд дуусах естой байсан ч дахин 15 сараар сунгахаар болсон байна.

Хамтран санхуужуулэх тэтгэврийн хетелбер Орос оронд 2009 оны 1 сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн. Иргэд насны хязгаар харгалзахгуйгээр энэ системд бүртгэгдэн 10 жилийн турш жил бур 2-12 мянган рублийг өөрийн тэтгэврийн хангамжид хандивлах естой. Харин улс иргэний ирээдүйн тэтгэвэр дээр яг адил хэмжээний менгийг бас нэмж хийх юм. Оросын иргэний тэтгэврийн хуримтлал 2 дахин өснө гэсэн уг. Хэрэв энэ хөтөлбөрт оролцогчийн ажил олгогч хөтөлбөрт оролцохоор шийдвэл 3 дахин өсч болох бөгөөд уунд татварын хөнгөлөлт тусгагдсан байна.

Эхэндээ шинжээчид санал нийлж байнгын тогтвортой орлогогуй хүмүүс нийгмийн хамгийн бага тэтгэвэрт найдах болдог учир улсын санаачлага нилээд ухаалаг, ашигтай гэж үзжээ. Хөтөлбөр 3 жил үргэлжлээд 2012 оны эцэс гэхэд туунд оролцохоор шийдсэн хүмүүсийн тоо ердее л 9,5 сая байгаа нь 143 сая хун амтай улс орны хувьд их тоо биш юм. ХМХ-ууд энэ хетелберийн зуйд нийцэхгуй бөгөөд дуусаж байгааг идэвхтэй ярьцгаах болсонд энэ хөтөлбөрт оролцохоор хүсэгчдийн урсгал гэнэт есчээ. Суулийн хагас жилд түүнд 3 сая хүн элсэн орсон байна. Ард түмэн улс орны санаачлага ямар утгатай болохыг одоо л ойлгож эхэллээ гэж Оросын ШУА-ийн ардын аж ахуйн урьдчилан мэдээллийн хүрээлэнгийн захирал Виктор Ивантер үзэж байна: «Энэ хөтөлбөрийг амжилттай ажиллуулахын тулд хэрэв тэд түүнд оролцохгүй бол ямар тэтгэвэр авах, сард 500 рубль эсвэл 2000 рублийн татвар төлж оролцвол ямар хэмжээний тэтгэвэр авахыг хүмүүст тайлбарлаж егех хэрэгтэй. Тэгсэн цагт хүмүүс харьцуулж үзээд тунгааж, шийдвэрээ гаргах болно. Түүний оронд та мөнгөөоруул улс бас оруулна, дараа нь ууний дунд юу болохыг тайлбарлаж өгөөгүй байна. Харин хүн түүнийг ирээдуйд юу хүлээж байгааг яг таг мэдэх естой» гэж академич Ивантер баталж байна.

Өнөөдөр 1967 онд төрсөн болон түүнээс хойш терсен оросын иргэдийн тэтгэврийн хэмжээ нийгмийн(улсаас олгох хамгийн бага хэмжээ) ба хуримтлалын гэж 2 хэсгээс бурддэг. Хуримтлалын хэсэг нь иргэдийн өөрсдийн сайн дурын татвар болон ажил олгогчийн зайлшгүй тэтгэврийн даатгал гэж цалингийн 6%-тай тэнцэх татвараас бурддэг юм. Одоогийн байдлаар засгийн газар энэ хэм хэмжээнд засвар оруулахаар бэлтгэж байна.

Эдгээр санаачлагын зэрэгцээгээр Оросын тэтгэврийн системд шинэчлэл хийхэд чиглэгдэн тэтгэврийн насыг есгехеер телевлеж байна. Өнөөдөр эмэгтэйчууд 55, эрчууд 60 насандаа тэтгэвэрт гардаг юм. Ангилал бурийг 2 болон түүнээс дээш жилээр ахиулах эсвэл тэтгэврийн насыг бух хүмүүсийн хувьд адил тэгш болгох, эсвэл ажилласан жилийг ундэслэх, тэр нь 40 жилээс багагуй байх зэрэг хувилбарууд байгаа юм. Энэ бух санаачлагуудыг олон нийт сайшаахгуй байгаа бөгөөд шүүмжлэл хэлэлцүүлэг үргэлжилсээр л байна.