Сирийн хямралд ахиц гарч байгаа бололтой. Дамаскийн эрх баригчдад байгаа химийн зэвсэгт олон улсын нийгэмлэгийн хяналт тогтоохтой холбоотой Москвагийн санаачилга нь Вашингтоныг Сирид өгөх цохилтоо хойшлуулах юм уу, эсвэл бүр татгалзахад хүргэж мэдэх юм. Ерөнхийлөгч Барак Обамагийн хувьд энэ нь бий болсон нөхцөл байдалд илүүтэй хэрэгжүүлүүштэй гарц байна гэдэг дээр олон улстөрчид болон шинжээчид санал нэгдэж байна.

Оросын энх тайванч санал санаачилгыг нилээд хэдэн орнууд дэмжсэн. Германы канцлер Ангела Меркель мөргөлдөөнийг энхийн аргааг шийдвэрлэхийг дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Иран, Японы эрх баригчид үүнийг сайшааж байна гэдгээ илэрхийлсэн. Хятад улс Оросын санаачилгыг сайшаан дэмжиж байна. Тэр ч бүү хэл, Сирид пуужингийн цохилт өгөхийг идэвхтэй дэмжиж байсан Франц улсын ГХЯ -ны тэргүүн мэдэгдэлдээ, эл санал асуудлыг гүнзгий судлахад хүргэж байна “гэсэн.

Орос улсын ГХЯ -ны тэргүүн даваа гаригийн орой Дамаскийн цэргийн байлдааны ажиллагаанаас зайлсхийхийн тулд Сирийн химийн бүх зэвсгийг олон улсын хяналтанд шилжүүлэх санаачилгыг гаргасан юм: «Бид сирийн удирдлагыг химийн зэвсгээ хадгалах газрыг олон улсын хяналтанд шилжүүлэх талаар болон үүний дараа зэвсгийн устгалын талаар тохиролцохыг уриалж байна. Түүнээс гадна химийн зэвсгийг хориглох олон улсын байгууллагад нэгдэн орохыг уриалж байна» гэж хэллээ.

Дамаск тэр даруйдаа Москвагийн санаачилгыг дэмжсэн. Сирийн ГХЯ -ны тэргүүн Валид Муаллем мэдэгдэлдээ, ерөнхийлөгч Башар Асад америкийн Сирийн бөмбөгдөлтөөс зайлсхийхийн тулд химийн зэвсгийг олон улсын хяналтанд шилжүүлэхийг зөвшөөрсөн гэсэн: «Сирийн Арабын Бүгд Найрамдах улс нь сирийн удирдлагын иргэдийнхээ амьдрал болон тус улсын аюулгуй байдалд санаа тавин оросын санаачилгыг сайшаан хүлээн авлаа. Америкийн манай ард түмний эсрэг түрэмгийллээс сэрэмжлүүлэх гэсэн Оросын удирдлагын мэргэн ухаанд бид итгэлтэй байна» гэж хэлсэн.

АНУ -ын ерөнхийлөгч Барак Обама телевизийн 6 сувагт хийсэн мэдэгдэлдээ, хэрвээ Дамаск Орос улсын санаачилгыг үнэхээр биелүүлэх юм бол АНУ цэргийн байлдааны ажиллагаа явуулахгуй гэсэн: «Хэрвээ энэ нь бодит болох юм бол, бид црэгийн ажиллагаа явуулахаас татгалзана. Энэ нь байдлыг эерэгээр хөгжүүлж байна. Орос улс Сирийг химийн зэвсэгтэй тулгамдсан асуудлаа шийдвэрлэж эхлэхийг ятгаж чадсан. Үүнд бид нэг бус долоо хоног, нэг бус сар, харин сүүлийн хоёр жил уриалж байсан. Цаашид энэ нь үр дүнтэй болж мэдэх юм. Гэхдээ бид цэргийн байлдааны ажиллагаагаар сүрдүүлээгүй бол ийм үр дүнд хүрэхгүй байх байсан. Одоо бид энэхүү төлөвлөгөөний хэрэгжилтэнд орох гэж байна. Жон Керри болон миний багийн гишүүд үр дүнд хүрэхийн тулд Орос улстай болон олон улсын хамтын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллах болно» гэж хэллээ. Магадгүй энэ нь шийдвэрлэх үе байж мэдэх юм, гэхдээ үгийн дараа үйл ажиллагаа байх ёстой. Энэ нь Сирийн улстөрийн хямралыг шийдвэрлэхгүй гэдгийг дахин хэлмээр байна, гэхдээ химийн зэвсгийн аюулыг цэргийн ажиллагаа явуулахгуйгээр асуудлыг шийдвэрлэх боломж гарвал, би энэ төлөвлөгөөг сонгоно.

Гадаад бодлогын салбарт чансаа нь доод хэмжээнд унаад байгаа Барак Обамагийн хувьд Москвагийн санаачилга нэр хүндээ сэргээх нэгэн боломж юм. Юуны өмнө тэр өөрийн ард түмний өмнө бүтэн нэртэй үлдэнэ. Социологийн судалгаагаар, америкчуудын олонхи нь Афганистан, Иракийн кампанит ажлаас залахсан бөгөөд тэд Сирид хүчний ажиллагаа явуулахыг дэмжихгүй байна. Барак Обама өөрөө “америкийн телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа, түүний гэргий Мишель дайны эсрэг байгаа гэж мэдэгдсэн.