Удахгуй ургамал судлалын нэвтэрхий толийг хуулж бичих цаг ирж магадгүй болоод байна. Сибирийн эрдэмтэд халуун орны ногоог хүйтний цаг уурт дасгаж байна. Туршлага дулаанд дуртай ургамлуудыг илүү өргөн хүрээнд ургах боломжтой бөгөөд хүнд нөхцөлд дасан зохицож чадахыг батлан харуулсан. Тэгвэл эм зүйд эмийн шинэ ургамлын шинэ түүхий эд гарчээ. Гашуун Амтат гуаны гашуун “момордика”сорт, африкийн “кивано” ногоо буюу өргөст хэмх, буурцагт “вигну” ургамал болон өмнөд-азийн лаан хулуу зэргийг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг гэж эрдэмтэн ярьлаа.

Оросын ШУА-ийн Сибирийн салбарын харьяа Новосибирскийн Ботаникийн төв цэцэрлэгт халуун орны ургамлуудыг Орост “нутагшуулахаар “ажиллаж байна. Одооноос ургамал судлалын хөгжлийг бусад ургамлуудыг нутагшуулсан байдлаар нь дүгнэж байх юм. Биологууд ургамлуудын дасан дохицох шинжүүдийг шалган, тэдгээрт таарах шинэ нөхцөлүүдийн тухай төсөөлөлтэй болоод байна.

Энэ бол эм зүйн туршилт. Ургамлуудыг хоолны сувиллалд ашиглах төдийгүй, үйлдвэрлэлд эм, биологийн нэмэгдэл тэжэээлд ашиглах юм.

“Гурван төрлийн ургамалд албан ёсны туршилт явуулсан ба тэдгээрийг Орос улсын нутаг дэвсгэр дээр тариалах болно” гэж Ботаникийн төв цэцэрлэгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Юрий Фотев ярьж байна. Энд “момордика “ амтат гуа, шошны төрлийн вигна болон өмнө-азийн бенинказе буюу лаан хулуугийн тухай яригдаж байна.

Сибирьт тариалах халуун орны бас нэгэн төрөл бол африкийн кивано ногоо буюу эвэртэй “өргөст хэмх” юм. Үүнийг хадгалахад тун амар бөгөөд энэ нь ердийн өргөст хэмхний төрөл, үүнийг мөн удаан хугацаагаар хагас жил хүртэл тасалгааны температурт хадгалж болно. Энэ ногоо туршилтын явцад дасан зохицох өндөр чадвартай болохоо харуулсан гэж Юрий Фотев ярьж байна. Ингэхэд “кивано”-гийн дулаанд дуртай чанарыг өнөөг хүртэл хэтрүүлэн ярьж байжээ. Дээрх халуун орны ургамлуудыг эрдэмтэд хүлэмжинд, харин киваног ил хөрсөнд тарьж байжээ.

Энэ дөрвөн ургамал нь өөрсдийн эмчилгээний шинж чанараараа үнэ цэнэтэй .

Вигнын үр бол шошны адил уураг ихтэй. Энэ нь “ургамлын махан” төрлөөсөө сувиллын бүтээгдэхүүн гэж Юрий Фотев ярьж байна.

Вигнагийн хатаасан навчны хандалсан цай чихрийн шижин өвчинд сахарын төвшинг барихад хэрэглэдэг. Үүнийг элэг, бөөрний өвчинүүдэд бас хэрэглэдэг.

Туршилт нь амьдрал дээр бодитоор хэрэгжиж эхлээд байна. Вигна Сибирийн цаг агаарын нөхцөлийг муугүй давж буйг эрдэмтэд батлав. Тэд шошны ургамлуудыг тарьж байна. Новосибирскийн зусланчид халуун орны эдгээр ногоог их сонирхож байна.

Кивано нь С витамин, төмөр, зэс, магний, кальц, фосфор зэргээр баялаг. Өндөр ашигтай бүтээгдэхүүн.

Эмчилгээний хүнс тэжээлийн хувьд момордика илүү их ирээдүйтэй гэж новосибирскийн эрдэмтэд үзэж байна. Энэ нь цусны даралтыг хэвийн болгож,эмчилдэг.

Одоо эрдэмтэд ангурий нэртэй антилийн өргөст хэмхийг Сибирьт “нутагшуулахар “ ажиллаж байна. Энэ бөмбөлөг хэлбэртэй булбарай өргөст хэмх нь чихэрлэг, ангурийн үр эрдэсийн давс ихтэй учир хүний биед маш их ашигтай. “Тэдгээрийг бид зүрх судасны болон ходоодны өвчтэй хүмүүст зориулан тариалж байна “ гэж Юрий Фотев ярьсан. Дараагийн ээлжинд хятадын ардын уламжлалт эмнэлэгт өргөн хэрэглэгддэг трихозант буюу “могойн хулуу” байх юм.