Зуны 2020 оны Олимпийн тоглолтыг зохион явуулах эрх олж авах буухиад Буэнэс-Айрест болсон ОУОХ-ны 125-р хуралдааны санал хураалт Япон улсын гайхамшигт ялалтаар ендерлежээ. 2020 оны олипийн тоглолтыг еерийн оронд хулээн авч явуулах эрхийн телее японы нийслэлийн зэрэгцээ Стамбул, Мадрид ерселдсен юм. Мадрид ерселдеенеес эхний шатанд хасагджээ. Суулийн уе шатны нууц санал хураалтад Японы нийслэл Туркийн нийслэлийг 60:30 харьцаатайгаар тэргуулсэн байна. Токио шударга тэмцэлд 2020 оны зуны олимпийн нийслэлийн хундтэй цолыг хуртлээ гэж санал асуулгад оролцсон ОУОХ болон Оросын олимпийн гуйцэтгэх хорооны гишуун Шамиль Тарпищев узэж байна: «Бух 3 ерселдегч хундэтгэхуйц байсан юм. Эхэндээ Стамбул миний бодлоор ялах илуу боломжтой мэт байснаа суулийн шатанд Токио Олимпийг зохион явуулах эрхийг гавьяатайгаар хулээн авсан юм. ОУОХ-ны шийдвэр юуны емне найдвартай холбоотой, учир нь бараг бух олимпийн объектууд аль хэдийн бэлэн болжээ. Маргааш ч явуулсан болохоор байна. Фукусимагийн асуудал тавигдсан боловч «Фукусима-1» осол гарсан АЦС Олимпийн тамирчид, зочдод ямар ч аюул занал уруулахгуй бегеед Токио бол дэлхийн хамгийн аюулгуй хот болохыг японы телеелегчид ОУОХ-нд итгуулж чаджээ. Японы техникийн боломж, олон улсын нэр хундтэй байр суурийг мэдэх учир уунд эргэлзэх явдалгуй гэж бодож байна. Би японд нэг бус удаа теннисний тэмцээнд, тэр тусмаа Наганогийн олимпийн тоглолтод оролцож байсан. Тэнд алхам тутам японы эелдэг зан аашаас гадна эмх замбараат найдвартай байдал байнга оршиж байдаг хамгийн сайхан дурсамж над улдсэн» гэж хэллээ.

Санал асуулгын дунг зарлахад японы телеелегчид ихэд догдолсон гэж Шамиль Тарпищев ярьж байна: «Ур дунг зарлах цаг ирлээ. Зохион байгуулагчид уунийг презентаци маягаар узуулэхээр шийджээ. Иймээс японы тал уунийг еерийн ялалт хэмээн хулээн авч баярлаж эхэлжээ. Гэвч энэ нь хараахан ур дунгийн шийдвэр биш болж хэсэг завсарлага болсон байна» гэж хэллээ.

Гэвч энэ байдал удаан ургэлжилсэнгуй. Токио ялсаныг зарласан юм. Би Японд энэ амар биш ялалтынх нь телее баяр хургэе! Гэж Шамиль Тарпищев егууллээ.

«ОДХ» радио ч мен Токион энэ ялалтад баяр хургэж байна!