Хятад-Японы нутаг дэвсгэрийн маргаантай асуудалд Москва аль нэгэн талд орохгуй. Энэ тухай Орос улсын ГХЯ -ны дэд тэргүүн Игорь Моргулов мэдэгдэв. Зүүн-Хятадын мөн Өмнөд-Хятадын тэнгисүүдийн маргаантай асуудлуудыг тайван, хоёр талын үндсэн дээр шийдвэрлэхийг дипломат уриалжээ.

Энэ хоёр нутагт сөргөлдөөний градус үе үе нэмэгдэж буй юм. Орос улс Азид нилээд хүчтэй геополитикийн ба эдийн засгийн хүчтэй сонирхолуудтай. Аюулгүй байдлын салбарт ч бас сонирхолууд бий юм. Игорь Моргуловын мэдэгдэл нь чухамдаа яг үүнтэй холбоотой гэж Оросын ШУА- ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Валерий Кистанов ийн ярьж байна: «Моргуловын мэдэгдэл маш цагаа олсон. Эл мэдэгдэл бодит байдлыг тусгаад зогсохгуй, Орос улсын, түүний алс- дорнод дахь нутгийн амаргүй байдлыг харуулж байна. Одоо бүх дэлхий ойрхи-дорнод руу, сирийн тулгамдсан асуудлууд руу ширтэж байна, гэсэн ч оросын дипломатууд Зүүн болон Зүүн-Хойд Ази мэтийн чухал, дэлбэрэх аюултай бүс нутгийг анхаарлаасаа гаргахгуй байна. Хэрвээ тэнд ойрхи-дорнодоос дутуугүй таахын аргагуй тийм зүйл гарвал, манай сонирхолууд нэрвэгдэж болзошгүй. Тиймээс мэдэгдэл маш чухал, үүнийг сайшаах л үлдэж байна» гэв.

Нутаг дэвсгэрийн тулгамдсан асуудал нь Москва болон Бээжин хоорондын харилцааг харлуулсан гэдгийг сануулав. Гэхдээ уг асуудал амжилттай шийдэгдсэн. Хятадтай хилийн асуудлыг хаасан. “Бид энэ асуудлыг манай хятадын нөхдүүдтэй хоёр талын яриа хэлэлцээгээр, гадаад хүчнүүдийг татан оролцуулалгүйгээр, тайван уур амьсгалд шийдвэрлэж чадсан. Хятадтай манай хилийн асуудлыг шийдэхэд энэ зам зөв байсан ” гэж дипломат цохон тэмдэглэв.

Юуны өмнө Орос, Хятад улсууд нь хил дээр цэргийн итгэлцлийн арга хэмжээнүүдийг тогтоосон. Тэд зэвсэгт хүчин хаана байж болох, хаана байж болохгуй бүсүүдийг тогтоон, зэвсэглэлийн дээд хязгаар, хил дээрх цэргийн тоог тодорхойлсон. Үүний дараа харилцан буулт, ойлголцлын үндсэн дээр алхам алхмаар хилийн зурвас тогтоох ажилдаа орсон.

Магадгүй энэхүү туршлага Хятад улсыг Япон, Филиппин, Вьетнам улстай нутаг дэвсгэрийн маргаануудыг шийдвэрлэхэд нь хэрэг болж мэдэх юм. Жишээ нь, Бээжин Токиогийн хооронд Дяоюйдао /Сенкаку/ бүс нутгийн маргаантай бүсэд цэргийн хүчээ харуулах гэж хөлөг онгоцнууд буюу нисэх онгоцнуудыг ашиглахгуй байх тухай тохиролцоонд хүрэхийн тулд . Бээжин болон Манил, Бээжин Ханойгийн хооронд орос-хятадын хилийн яриа хэлэлцээрийн туршлагаар хоёр талын хилийг тусгаарлахад жишээлбэл, өөрсдийн аж ахуй үйл ажиллагааны бүсээр Спратлийн арлуудын орчим болон Парасельскийн арлуудыг сонгоход ашиглаж болох юм гэж оросын шинжээч хэллээ.

Өнөөдөр Орос, Хятад улсууд нь стратегийн түншүүд, тэгвэл Орос- Япон хооронд Өмнөд Курилын арлуудыг тойрсон маргаан гарсаар байхад энхийн гэрээ ч үгүй байна. Гэхдээ Москва нь Бээжин, Токиогийн нутаг дэвсгэрийн энэхүү маргаанд альнийн ч талд орохгуй. Москва Бээжинг нутаг дэвсгэрийн маргаантай асуудалд дэмжих юм бол, Токио, Вашингтон хоёрын холбоонд дайчин шинж өгөх нь гарцаагүй. Москвагийн уриалж байгаагаар, Бээжин- Токиогийн маргааныг тайван, хоёр талын үндсэн дээр шийдвэрлэхгүй бол Зүүн-Хятадын тэнгисийн тулгамдсан асуудал нь орос-америкийн харилцааны тэргүүн шугаманд аль хэдийнэ гарах байв.

Нөгөөтэйгүүр, Өмнөд солонгосын тэнгисийн маргаантай асуудлуудыг гуравдагч талыг оролцуулан шийдвэрлэх гэсэн оролдлогууд бий. Тухайлбал, Манил нь Хятадтай нутаг дэвсгэрийн маргаанаа шийдвэрлэх итгэлдээ хөтлөгдөн АНУ –ын цэргийн байрлалыг Филиппинд аль болох өргөтгөхийг эрмэлзэж буй юм. Тэгтэл үр дүн нь эсрэгээр гараад байдаг. Хятад, Филиппины хоорондын тэнгисийн маргаан улам хурцдаж байна.