Японы АЦС дээр ээлжит хурцадмал байдал ажиглагдаж байна. Радио идэвхжлийн хэмжээ зарим нэгэн станцуудад урьд тэмдэглэгдсэн 2200 миллизиверт цагаас 18 дахин ихэсчээ.Энэ нь тийм туяанд өртсөн хүн 4 цагийн дотор ухлийн дозыг авах хангалттай хэмжээ юм. Үүнээс гадна Терсо станцын оператор өөр нэгэн радио идэвхт шингэний нэвчиж байгааг энэ удаа бусад 2 резервуар(шингэн агуулах сав)-ыг холбосон хоолойнд олж илрүүлжээ. Үүнээс емне 8-р сард ихээхэн хэмжээний нэвчилт илэрснийг сануулъя. Тэр үед газар дээрх резервуараас 300 тонн орчим, найрлаган дахь радио идэвхт бодисын хэмжээ нь байх хэмжээнээсээ асар их хэтэрсэн бохир ус урсан гарсан байна. Осол гарснаас хойш 2 жил өнгөрсөн байхад станц дээрх асуудал уржиж нэмэгдсээр байгаагийн шалтгаан юунд оршино вэ? «Санхуу болон дулааны хүрээлэнгийн» Сангийн шинжээч энэ тухай санал сэтгэгдлээ ярьж байна: « Энэ бол дэлхийн атомын дулааны түүхэн дэх 3 томоохон ослын нэг бөгөөд Три-Майл-Айленд болон Чернобылийн осолын дараа ордог юм. Чернобылийн адилаар ослын уршгийг арилгагчид болон улсын алба, байдал онц хурц хойшлуулах аргагуй байсан учир зарим нэг шийдвэрийг явц дунд нь гаргахаас өөр аргагуй байсан байна. Тэр тусмаа ийм маягийн ослын уршгийг арилгах уйл явц Японд урьд өмнө хэзээ ч боловсруулагдаж байгаагуй юм. Иймээс ослын уршгийг арилгах явцад хийсэн тооцооны зарим нэг нь одоо тараа таниулж эхэллээ. Өнөөдөр арилгахад төвөгтэй нилээд алдаанууд гарсан байжээ. Асар их хэмжээний радио идэвхжсэн ус хэдийн хуримтлагдсанаас гадна нэмэгдсээр байгаа нь устгахад маш хэцүү юм. Тэр ч буу хэл юу хийхийг яг хэлэхэд ч бэрх. Гэвч Японы мэргэжилтнүүдийг хайхрамжгуй болон чадваргуйд үг дүүгүй буруутгах хэрэггүй гэж бодож байна, учир нь энэ тохиолдол өр бусын юм. Тиймээс энэ тохиолдолд тодорхой уйлдлийн алгоритм гэж байхгүй юм…» гэж хэлээ.

Төрсо радио идэвхт ус херснеес гадна далай тэнгист нэвчсэн байж магад гэж хүлээн зөвшөөрсний дараа Хятад улс Токиогоос Фукусимад болсон уйл явцын талаар мэдээллийг гаргаж өгөхийг хатуу шируун хэлбэрээр шаардсан, учир нь энэ байдал экологийн шинэ аюул заналхийлэлд хүргэж болзошгуй юм. Өмнөд Солонгос улс зевхен Фукусимагийн тойргоос ч бус бусад 7 тойргоос загас импортоор авахыг бүрэн хоригложээ. Хэдийгээр тэнгисийн ус түүнд амьдрах загаснуудад судалгаа шинжилгээ үргэлжилж байгаа боловч Оросын хэрэглэгчдийн эрхийг хамгаалах хороо одоохондоо дуугай байна. Харин Росатом болон украины дулааны компани Японы атомчдад нэн яаралтай техник болон шинжээчийн бодит дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Гэсэн ч японы талаас одоохондоо хариу алга. Сергей Кондратьев энэ талаар цааш нь үргэлжлүүлэн ярьж байна: « Миний бодлоор энэ техникийн хоршооны тохиолдолд ямар нэгэн улс төрийн хүчин зуйл саад болж байгаа юм шиг. Росатом бур анхнаасаа л осол гарангуут өөрийн тусламжаа санал болгосоныг тэмдэглэх хэрэгтэй. Украины дулааны атомын болон оросын мэргэжилтнүүдийн туршлага унэлж баршгуй байх байсан гэж бодож байна. Тэр тусмаа энэ туршлага ослын эхнээс хэрэглэгдсэн бол илүү ур ашигтай байх байсан. Энэ тухай МАГАТЭ-д ч ярьсан. Учир нь Японы засгийн газар онц хурдан байдалд дүгнэлт хийж, тусламж хүлээн авсан бол ослын уршгийг арилгах явцад түүний ур дагаварыг хамгийн бага хэмжээнд хүргэж, «ноцтой ослын» зөрчлийн хэм хэмжээнд үлдэж болох байсан юм. Тиймээс одоо энэ тусламж миний бодлоор тийм ч шаардлагатай биш байх. Японы талын татгалзсан явдал өөрийн техникийн давуу хүчинд итгэлтэй байсантай холбоотой боловч улс төрийн ямар нэг шалтгаантай аль болох хамааралтай нь лавтай…» гэж хэлсэн

Хөрсөн дэх радио идэвхт усны нэвчилтийг арилгахын тулд осол гарсан АЦС орчимд «мөнхийн цэвдэг»-ийн хиймэл давхаргыг бий болгохоор шийдвэрлэжээ. Үүний тулд 30 метрийн гунд ган хоолой байрлуулж түүгээр - 40 градусын температур хүртэл хөргөсөн шингэн хлорт кальци урсан эргэлдэх юм. Энэ «мөсөн хана» хөрсөнд, түүний дотуур радио нуклидуудаар бохирдсон хөрсний усыг нэвтрүүлэхэд хүндрэлтэй болгох естой. 10 сар гэхэд үг технологи туршилтын дэглэмд ашиглагдах болно. Туршилт амжилттай болбол Терcо «Фукусима-1»-ийн эргэн тойронд «мөнхийн цэвдэг»-ийг бутээх ажлаа эхлэх юм. Энэ ажил 2015 оны 3 сар гэхэд дуусахаар төлөвлөгджээ. Энэ теслийг хэрэгжүүлэхэд 32 млрд иены зардал төлөвлөгдсөн бөгөөд Японы засгийн газар улс орны төсвөөс гаргах санаатай байна.