Умард солонгос байгуулагдсныхаа 65 жилийн ойг ёслон тэмдэглэж байна. Энэ ойд умардын элитүүд өөрчлөгдөх цагийг мэдэрсэн байдалтай хандаж байгаа гэх үндэслэлүүд байна.

Нэг талаас БНАСАУ байгуулагдсан баярыг тэмдэглэж буй нь нилээд уламжлалтай мэт харагдаж байна. Тус улсын залуу удирдагч Ким Чен Ын болон тус улсын нам, цэргийн удирдагчид улс ардын аж ахуйн үлгэр жишээ чухал объектууд дээр очиж байгаа нь умардын эдийн засгийн итгэлтэй хөгжлийг бэлэгдэж байна. Энэ удаа саяхан баригдсан эрдэм шинжилгээний Ынха хот байлаа. Умардын удирдагч эрдэмтэд, инженерүүдийн амьдрах орон сууцны гал тогоо, өрөөнүүд болон тавилгуудыг үзэж танилцав. Мөн хотхоны хүүхдийн цэцэрлэг, сургууль, дэлгүүр болон соёл амралтын хүрээлэнд очив. Ким Чен Ын нь энэ бүгдийг үзэж танилцсныхаа дараа “ улс эх орноо бэхжүүлэхэд, эдийн засгийн өсөлт болон иргэдийн амьдралын аж байдлыг нэмэгдүүлэхийн төлөө өөрийн хувь нэмрийг оруулж байгаа “ хүмүүст юу ч хайран биш гэв.

Эдгээр зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд Умард солонгосын удирдагчид тус улсын удирдлагад зарим нэгэн өөрчлөлт хийх үед болж байгаад энэхүү үеийн онцлог оршиж байна. Умард солонгос нь өөрсдийн хүчээр хөгжихөөр тунхагласан “чухче” зарчмыг эс харгалзан, тус улс нь ихэнхдээ ЗХУ болон Хятадын талуудын өгөөмөр тусламжаар хөгжиж байсан. ЗХУ болон улиг болсон эдийн засгийн хэлхээ холбоотой социалист лагерийн орнууд задарсан нь цуврал гамшигууд нь умардын эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг улам гүнзгийрүлж, тус улсыг сүйрлийн ирмэгт хүргэсэн. Туйлдсан улсыг өвлөн авсан Ким Чен Ир нь Хятад, Орос, Вьетнам улсуудын зах зээлийн шинэчлэлийг сонирхож эхлэсэн. Тэр ч бүү хэл, 2000 оны эхээр өөрийн оронд зах зээлийн зарим нэгэн зүйлүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Гэхдээ АНУ -тай харилцаа хурцадсан болон намын шашны талынхны болон цэргийн дээд удирдлагынхны өдөөсөн ширүүн шүүмжлэлүүд нь Ким Чен Ирыг шинэчлэлийг зогсооход хүргэсэн.

2011 онгы 12-р сард түүнийг нас барсны дараа түүнийг үйл хэргийг өвлөн авсан Ким Чне Ын хөдөө аж ахуйд шинэчлэл явуулах талаар ярих болсон. Тэгсэн хуучныг баримтлагчдын сөргөлдөөний улмаас үүнийг хэрэгжилтийг хойш та- вих ёстой болсон. Гэтэл цус шингэн, нас залуу Ким Чен ЫН дайтахаар шийдсэн бололтой. “Юуны түрүүнд арми” гэх цэргийнхэнд таатай уриа лозунгийг цуцлалгүйгээр тэрээр маршалуудыг огцруулж, намын болон аж ахуйн элитүүдээр байр сууриа бэхжүүлж ирсэн.

Ким Чен Ыны ивээн тэтгэдэг залуучуудын “Моранбон” хамтлагийн гишүүд нь тус улсад гарч байгаа өөрчлөлтүүдийг илт харуулж байна. Уг хамтлагийн гишүүд олны өмнө Микки, Микки- Маусуудын хамт зоригтой нь аргагуй богино банзалтай гарч иржээ. Умард солонгост очоод ирсэн сэтгүүлчид, жуулчдын ярьж байгаагаар, зарим нэг либералчлал хаа сайгүй мэдрэгдэж байсан аж. Пхеньянд нисч ирснийхээ дараа гадаадынхнаас гар утсыг нь хураагаагүй гэнэ. Гадаадынхныг дагалдаж явсан солонгосууд нь тэднийг нүдлэн хамгаалах гэж залхааж байгаагүй болно харин БНАСАУ –аас хилийн чанд дахь улс орнуудын сонин сайхныг үнэн сэтгэлээсээ сонирхож байжээ. Тус улсын нийслэл хотын гудамж талбайнуудад инээмсэглэл тодорсон хүмүүсийн царай, богино банзал өмссөн охид, гадаадын автомашинууд олонтоо таарах болжээ.

Өөр нэгэн оптимист шинж тэмдэг бол Ким Чен Ыны том хөрөг зургууд таарсангүй аж. Залуу удирдагч өөрөө ийм хүндэтгэлийг хүлээх зүйлйиг бүтээгээгүй гэж үздэг тухай ярьцгааж байна. Харин Ким Ир Сен, Ким Чен Ир нарын том хөрөг зургууд өөрсдийн байрандаа байх бөгөөд өнцөг булан бүрт Ким Чен Ыныг магтсан магтаалууд харагдаж байа аж. Харин Ким Чен Ыны хөрөг зуургууд байхгуй байгааг шинжээчид тус улсад нэг хүнийг тахиж шүтэх шинж суларч байгааг харуулж байна гэж дүгнэж байна. Мэдээж хэрэг Ким Чен Ынд шинэлэл явуулахын тулд нэр хүнд, түүний үзэл нэгтнүүдийн хүчтэй дэмжлэг хэрэгтэй. Гэхдээ Швейцарт боловсрол эзэмшсэн умардын одоогийн удирдагч Умард солонгосын тоталитаризмаас хөгжил дэвшилд хүрэх замыг Өмнөд солнгосын адил тавьж чадна гэх найдвар төрж байна.