Саяхан Буриадын эрлийн “Рысь” отряд Халхын голын тулалдааны газруудаар хийсэн ээлжит “Дурсамжийн манаа-”-наасаа буцаж ирэв. Монголын хилчдийн туслалцаатай явуулсан эрлийн ажлын явцад экспедицид оролцогчид Улаан армийн дөрвөн дайчны цогцсыг олж, оршуулжээ. Энэ тухай эрлийн багийн тэргүүн Владимир Ефремов ийн ярьж байна: «Энэ жил бид японы хүчирхэг хамгаалалттай, ширүүн тулалдаан болж өнгөрсөн Ремезовын довоос толгойноос холгүй ажилласан. Зөвлөлтийн цэргүүдэд нэг тактикт байж л дээ. Тэр нь юу гэвэл, тэд нэг хүн багтах өндгөн хэлбэртэй зуйван окоп ухаж байж. Цэрэг тэр өндгөн дотор суугаад ажиглалт хийж, буудаж байжээ. Тэгээд түүнд рүү сум юм уу, бөмбөгний хэлтэрхий тусах үед тэр энэ нүх рүү харайж орж байж л дээ. Дараа нь нүх шороонд булагдаж, тэгээд хүн сураггүй болж байв. Тиймээс бидэнд сураггүй бологсдыг хайх хэцүү байдаг» гэж Владимир Ефремов ярьж байна.

Эрлийн багийнханд цаг агаарын хүнд нөхцөлүүд их саад болдог. Хуурай цаг агаар нь аялал хийхэд хамгийн тааламжтай байдаг. Гэтэл эрлийн ажилд гантай, хуурай хөрс төдийлөн таардаггүй. Хэрвээ Халхын голд бас өөр нэг бэрхшээлтэй зүйл бий. Тэр бол халхголын шумуулууд. Энд шумуул маш их, тун хэцүү байдаг. Маршал Жуковын дурсамжинд 1939 оны тулалдаанд манай цэргүүдийг ялалт байгуулахад шумуулууд тусалсан гэж өгүүлсэн байдаг. Ингэхдээ шумуул нь буудлага хийхэд сөргөлдөгч хоёр талыг адилхан залхаан, саад болж байсан гэдэг. Гэтэл япончууд зөвлөлтийн цэргүүдээс илүү зовж, шаналж байсан . Учир нь гэвэл, зөвлөлтийн цэргүүд шумуулд арай дассан байсан. Халхын голын Сүмбэр сумын музейд шумуулд хөшөө босгох гэж байгаа гэсэн шүү.

Эдгээр бэрхшээлийг үл тоомсорлон, эрлийн багт томчуудаас илүү олон сургуулийн сурагчид, оюутнууд оржээ. Багийн бүх гишүүд экспедицид ажиллахын тулд зориудаар өөрсдийн ээлжийн болон зуны амралтаа тааруулжээ: «Энд маш ширүүн тулалдаанууд болж байсан. Маш их тооны онгоц, танкууд, их буу оролцож байсан. Эдгээр газруудад 8 мянган зөвлөлтийн цэрэг амь үрэгдсэн, 16 мянга орчим шархдаж, 2 мянган хүн сураггүй болсонд тооцогддог. Залуучуудын хувьд амь үрэгдэгсдийг хайж, тэднийг цэрэг хүний ёсоор оршуулж, түүхэн үйл явдлын тухай мэдэх нь маш чухал юм. Энэ нь тэдэнд хүмүүжил олгодог. Бид Халхын голд амь үрэгдэгсдийн нилээд хэдэн хөшөө дурсгалуудыг хамгаалахаар бид шефийн холбоо тогтоосон. Бид тэдгээрийг өнгө үзэмжтэй байлгахын тулд ирэх бүрдээ будаг, цемент, шохой, авчирдаг» гэж Ефремов ярьлаа.

Монгол улсын Халхын голын нутагт долоон жил ажиллахдаа эрлийн багийн сайн дурынхан нийт 43 цэргийн шарилыг олжээ. 16 цэрэг дайчны нэрийг тогтоожээ. Үүнийг хийхэд амаргүй. Учир нь 1939 онд цэргүүдэд өөрсдийн нэртэй медаль байгаагүй, гэхдээ тэдэнд дээр нь нэрээ бичсэн нимгэн төмрөн хайрцаг байсан. Гэтэл хайрцаг олдсон байлаа ч гэсэн, нэрийн үсэг арилж алга болсон байдаг ажээ. Хувь хүнийг тогтоох ганц арга бол түүний эд зүйлс дээр байдаг овог нэр юм. Энэ тухай Владимир Ефремов ярьж байна: «Өнөаөг хүртэл бид амь үрэгдсэн нисэгчдийг онгоцных нь хөдөлгүүрийн дугаараар тогтоож байсан. Бид тусгай архиваас түүний овог нэрийг лавлаж байв. Явган цэргийн хувьд энэ нь жаахан бэрхшээлтэй байдаг» гэж Владимир Ефремов ярив.

Энэ жил эрлийн багийнхан Монгол улсад хоёр долоо хоног ажилжээ. Дараагийн жил Халхын голын аугаа ялалтын 75 жилийн ойг тэмдэглэх болно. Эрлийнхэн түүхэн ойд илүү их зүйлийг бүтээн блэг барихыг эрмэлзэж байна. Сайн дурын эрлийн багийнхан дараагийн “Дурсамжийн манааг“ Монгол улсад төдийгүй Хятадад явуулахаар зорьж байна.