Эдийн засгийн асуудлууд нь Санкт-Петербургэд хоёр өдөр хуралдсан G20 ДХУ –ын гол сэдвүүд байв. Хуралдааны дүнд “Их хорийн “ хамтарсан Тунхаг бичгийг батлав. ДХУ ын эдийн засгийн хөтөлбөрийг шинжээчид “Их хорийн “түүхэнд хамгийн үр ашигтай гэж нэрлэсэн.

G20 итөгсгөлийн хуралдааны өмнө Их хорийн тэргүүн нар ажлын бүлгийн зөвлөмжүүдийг сонссон . Тэдгээрийг “их хорийн” бизнес болон үйлдвэрчний бүлэг гэмээр. “Их хорийн” бизнесийн үзэж байгаагаар, юуны өмнө орнуудын хооронд бараа эргэлт хөгжүүлэх шаардлагатай юм. Эдгээр хүсэлтийн хариуд улстөрийн удирдагчид дотоодын зах зээлийг гадны орнуудын өрсөлдөөнөөс хамгаалах бодлогоос татгалзах үүрэг авсан гэж худалдааны бүлгийн тэргүүн “Северсталь” компаний ерөнхий захирал Алексей Мордашов ярьж байна: «Дэлхийн хөгжлийн өсөлтийг хангахын тулд чөлөөт худалдааг эрчимжүүлж, худалдааг чөлөөлөхөд хязгаарлаж байгаа зүйлүүдтэй тэмцэх ёстой. Бид “Их хорийн” удирдагчдад хандан өмнө батлагдсан дотоодын зах зээлийг гадны орнуудын өрсөлдөөнөөс хамгаалах бодлогоосоо татгалзахыг уриалсан. Эл үүрэг нь 2014 онд дуусах ёстой байв. Дараа жил дэлхий дахинд явуулж байгаа протекционист арга хэмжээнүүдийн асуудлаарх хяналтын араг хэмжээнүүд мөн адил дуусна» гэж Алексей Мордашов ярьж байна.

Дээд хэмжээний уулзалтын хамгийн халуун сэдвийн нэг ажилгүйдлийн асуудал байв. Ихэнхи орнуудад үүний түвшин хямралын өмнөх үеийнхээс өндөр байв. Ажлын байр бий болгохын тулд хөрөнгө оруулалтыг илүүтэй татах ёстой гэж Владимир Путин тэмдэглэсэн.

Эдийн засагт урт хугацааны хөрөнгө оруулалт хэрхэн яаж татах болон санхүүжилтийн шинэ эх үүсвэрүүдийг хаанаас авах вэ? Их хорийн нэг чухал асуудал болох хувийн хөрөнгө оруулалттай холбоотой дэд бүтцийг хөгжүүлэх сэдэв. Гэхэдэ үүнйи тулд хөрөнгийн шилжүүлэлттэй, өндөр ашигтай төслүүдийн хүрэлцээгүй байдал болон зээлийн хомсдолтой холбоотой нилээд хэдэн тулгамдсан асуудлуудыг шууд шийдвэрлэх ёстой юм. Дэд бүтцийн төслүүдийг хөгжүүлэхийн тулд G20 орон нутгийн ханшаар үнэт цаасны хөрөнгийн захыг хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулав. Их хорийн орнуудад нилээд хэдэн чиглэлээр урагш хөгжих боломж гарсан тухай Владимир Путин хоёр өдөр үргэлжилсэн дээд хэмжээний уулзалтын дүнгээр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр ерөнхийлөгч Путин ингэж ярьсан юм: « Бид нилээд хэдэн чухал практик шийдвэр гаргаж чадлаа.” Санкт-Петебургийн үйл ажиллагааны “төлөвлөгөөг батлав. Улс бүрд төсвийн хомсдолыг бууруулах дунд хугацааны зорилтуудыг тогтоосон. Эдгээр арга хэмжээнүүд нь манай төлөвлөгөөнд санхүүгийн хүчтэй бүтцүүдийн итгэлийг бэхжүүлэх ёс той. Үүнтэй хамт хөрөнгө оруулагчдыг эдийн засгийн бодит секторт хүргэх ёстой» гэж ерөнхийлөгч Путин хэллээ. Петербургийн дээд хэмжээний уулзалтын үеэр хүрсэн бусад тохиролцооны дунд 2014 оны эхээр ОУВС -ын шинэ квот боловсруулах үүрэг, улс тус бүрийн төсвийн хомсдолыг бууруулах асуудлаарх тохиролцоо, татварын нэгдсэн бодлогын зарчмын шийдвэрүүд, офшор ба авилгатай хийх тэмцэл зэрэг асуудлууд орж буй юм. Их хорь нь валютын дайнаас татгалзахаар баталсан. Төгсгөлийн тунхаг бичигт тооны зөөлрөлтөөс уламжлалт санхүү-мөнгөний бодлогод буцаж орох төлөвтэй байгаа тухай дурдсан. Эдгээр бүх арга хэмжээнүүд нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг илүү тогтвортой болгох ёстой юм.