Өнгөрсөн долоо хоног бүхэлдээ АНУ Сирид цохилт өгөхөд бэлтгэж байна гэх тэмдэг дор болж өнгөрсөн. Ерөнхийлөгч Барак Обама бүр 8 –рс арын 31 нд Дамаскийг химийн зэвсэг хэрэглэсэнд нь “хашраах” гэж байгаа тухай шийдвэрээ зарласан. Харин одоо тэр конгрессээс эл ажиллгааг эхлүүлэх зөвшөөрлийг хүлээж байна. Сенат энэ асуудлаар 9 –р сарын 11 –нд санал хураалт явуулна. “Цэргийн ажиллагааг дэмжих” тухай өөрийн шийдвэрийг одоогийн байдлаар 30 депутат мэдэгдээд байна. Эсрэг саналтай 197. ӨӨр бас 208 депутат саналаа тодорхойлж чадаагүй байна.

Дам яриагаар, Обама конгресс маш уран “урих ” бэлтгэсэн байж магадгүй байна. Хэрвээ сенат эсрэг санал өгөх юм бол, Обама Сирийн асуудалд юу ч хийгээгүй гэдгээр хууль тогтоогчдод хариуцлага тохож мэдэх юм. Үүнд итгэхэд хэцүү боловч, үйл явдал ийм хувилбраар хөгжиж бас мэдэх юм.

Харин одоо ерөнхийлөгч Обама цэргийн байлдааны ажиллагаа нэн шаардлагатай тухай сонгогчид болон хууль тогтоогчдыг үргэлжлэн ятгасаар буй юм. Засаг захиргааны асуудлаарх бодлогыг дэмжсэн G20 11 орны Сирийн мэдэгдэлийг Цагаан ордон нийтлжээ. Австрали, Канад, Франц, Итали, Япон, Өмнөд солонгос, Саудын Арав, Испани болон Түркийн нэр байна. Ингэхдээ үүнд цэргийн ажиллагааг дэмжсэн тухай нэг ч үг дурдаагүй аж. Зөвхөн л НҮБ-ыг Сирийн асуудлаар “илүү хатуу тогтоол “ авах тухай өгүүлсэн байна.

Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ЕХ- орнуудыг Вашингтоны энэхүү цэргийн бодлогыг дэмжүүлэхээр ятгаж чадсангүй. 9-р сарын 7 нд Вильнюст ЕХны 28 орны гадаад хэргийн сайд нарын уулзалт өндөрлөв. Уг арга хэмжээний дүнд тэд Дамаскийн орчимд химийн зэвсэг ашигласан буруутай “этгээдэд хариуцлагыг” хүлээлгэх тогтоолыг дэмжив. Гэхдээ црэгийн ажиллагаа явуулах тухай дахиад л нэг ч үг яригдсангүй. ЕХ –ын аюулгүй байдлын дээд төлөөлөгч Кэтрин Эштон мэдэгдэлдээ, юуны өмнө Дамаскийн орчимд химийн хортой хий хэрэглэсэн мөрдөх ажиллагааг явуулсан НҮБ- ын шинжээчдийн дүгнэлтүүдийг хүлээх ёстой гэсэн. Тэгээд үүний дараа гэм буруутай талыг яахав гэдгээр шийдвэр гаргаж болно . Чухамдаа Москва яг ийм байр суурьтай байгаа.

Сирид нэвтрэх гэсэн нэг талын ажиллагаагаа цайруулах гэсэн Цагаан ордны аргуудыг Орос улс туйлын боломжгүй хэмээн үзэж байна. Энэ тухай Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн. Тэрээр оросын Первый канал болон америкийн Ассошейтэд пресс агентлагт өгсөн ярилцлагадаа НҮБ ын шинжээчдийн дүгнэлтүүдийг хүлээхийг уриалсан. Хүмүүсийг үй олноор нь устгах зэсвгийг хэн ч хэрэглэсэн бай энэ бол гэмт хэрэг гэж Орос улсын зарчмын байр суурийг ерөнхийлөгч цохон тэмдэглэсэн: «Бид энэ засгийн газрыг хамгаалаагүй /ерөнхийлөгч Асадын/. Бид шал өөр зүйлүүдийг хамгаалж байна. Бид олон улсын эрх, дэг журмуудыг хамгаалж байна. Тэр ч байтугай, бид хүчний ажиллагааг явуулах боломжуудыг хэлэлцэхдээ олон улсын дэг журам, дүрмүүд болон олон улсын эрхийн хүрээнд явуулахаар хамгаалж байна. Ийм учраас л бид хамгаалж буй юм. Энэ нь туйлын үнэт зүйл. НҮБ -ын болон АЗ -ийн хүрээний гадуур хүчний асуудлуудыг шийдвэрлэхтэй холбоотой асуудлууд бий болох үед иймэрхүү эрхийн бус шийдвэрүүд нь хэнд ч, ямарч шалтаг дор хэрэгжиж мэднэ» гэж хэллээ.

Гэсэн ч АНУ өөрсдийн холбоотнуудын хамгийн сул дэмжлэгийг эс харгалзан цохилт өгөхөөр идэвхтэй бэлтгэж байна. Газрын Дундад болон Улаан тэнгисүүдэд томоохон хоёр онгоц тээгч бүлэглэл байна. 9 –р сарын 6 нд Вашингтонд сирийн сөрөг хүчний удирдагчид хүрэлцэн ирсэн. Төрийн департамент Үндэсний сөрөг хүчний болон хувьсгалын хүчний эвслийн тэргүүн Ахмед аль-Жарбу болон Сирийн чөлөөт армийн Цэргийн зөвлөлийн тэргүүн генерал Селима Индрис нарыг урьсан.

Лос Анджелес таймс” сонины уламжилснаар, сөрөг хүчний удирдагчид АНУ -ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй “Сирид явуулах зэвсэгт ажиллагааны төлөвлөгөөг” хэлэлцэн ярилцах аж. Үндэсний сөрөг хүчний болон хувьсгалын хүчний эвсэл болон Сирийн чөлөөт арми Пентагонд эхний удаа цохилт өгөх “50 объектын жагсаалтыг “дамжуулаад байна. Харин Сирид америкийн сонингуудын бичиж байгаагаар, америкийн цэргийн байлдааны ажиллагааг эхлэнгүүт босогчид нь засгийн газрын цэргүүдийн байршил руу дайралт эхлүүлэхээр бэлтгэж байгаа аж.

Хамгийн энгийн тооцоогоор гурван сар үргэлжлэх “ зайны дайнд” хоёр зуу орчим сая доллар зарцуулагдана. Зарим шинжээчид энэ тоог гурав дахин өсч магадгүй ч ярьж байна.