АНУ-д Сирид ноерхож буй Башар Асадын дэглэмийн эсрэг цэрэг дайны уйл ажиллагаа явуулах нь зуйд нийцэх талаар маргаан илүү хүчтэй ернеж байна. Нийгмийн санал асуулгын дүнгээр америкчуудын ихэнх хэсэг хөндлөнгийн хүч түрэмгийлэх ажиллагааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Олонх шинжээчид « АНУ унэн хэрэг дээрээ яг хэнийг дэмжиж байна вэ?» гэсэн асуултыг тавьж байгаа юм. Үүний талаар АНУ дахь манай сурвалжлагч Роман Мамонов тайлбарлаж байна.

Сирид явуулж болзошгуй цэрэг дайны үйл ажиллагаа АНУ-д нилээд хачин хэлбэртэй болж ирж байна. Олон арван хотуудад нилээд тооны эсэргүүцлийн уйл ажиллагааны араас америкийн цэргийнхэн өөрсдийн санааг бас илэрхийлсэн байна. Интернетэд дайны эсрэг уриа лозунгаар нуурээ халхалсан цэрэг, офицеруудын зурагнууд тавигджээ. Жишээлбэл, би «Аль-Каидын» төлө дайтах гэж цэрэгт яваагуй г.м. Дайны уйл ажиллагааны ур дунд «Аль-Каид», «Хезболлууд» ын алан хядагчид хожихгуй гэдгийг батлан хэлж яадахгуй гэж тусгай албаныхан мэдэгдэж байна. Конгрессчууд «тохиромжгуй» сэдвийг бас хендеж байгаа юм. Жишээлбэл, Сири дэх бух сөрөг хүчнийхний бараг ихэнх хувь нь исламистын радикалууд ба АНУ болон тэдний холбоотнуудын эсрэг джихадуудын талынхан болох тухай юм. Тэгсэн ч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Джон Керри сөрөг хүчнийхний дунд 20 %-иас илүүгуй хувь нь алан хядагчид гэж нотолж байна. Унэндээ Вашингтонд нэг босогчдыг нөгөөгөөс нь яаж ялгахыг тэд одоохондоо хэлж чадахгуй байгаа бололтой.

Энэ 7 хоногт радикал сөрөг хүчнийхний бас нэг харгис хэрцгийн баталгаа бий болжээ. Нью-Йорк таймс сонин өөрийн албан есны сайт дээрээ Идлиб тосгонд олзлогдсон цэргийн гэр булийнхэнийг босогчид хэрхэн залхаан цээрлүүлж байгаа тухай видео бичлэгийг нийтэлсэн байна. Үнэн хэрэгтээ энэ анхны ийм видео бичлэг биш юм. Өнгөрсөн 5-р сард сирийн «Фронто аль-Нусра»-гийн исламчууд Дейр эз-Зор хотод сирийн армийн олзлогдсон цэргуудийг олны нудэн дээр цээрлүүлжээ. Мен хавар Абу-Саккар хэмээх сөрөг хүчний хээрийн удирдагчийн зэрлэг балмад үйлдлийн бичлэг бий болсон байна. Тэрбээр алагдсан дайсныхаа зурхийг гаргаж улмаар иджээ. Түүнээс гадна интернетэд Башар Асадын хүчний эсрэг дурын зэвсэгийг хэрэглэнэ гэж сирийн сөрөг хүчнийхний илэрхийлэн хэлсэн угнууд нилээд байгаа юм. Ямар ч «улан шугам» тэднийг зогсоохгуй гэж Ойрх Дорнодын байдлын шинжээч Валид Фарес америкийн «Fox News» телевизийн сувагт мэдэгджээ.

(Голос)

Энэ хумуус бол джихадууд юм. «Улаан шугам» гэж тэдний ярьцгааж байгаа нь тэдний одоохондоо хэрэглээгүй байгаа хими болон биологийн зэвсэг юм. Жилийн өмнө джихадуудын удирдагч ялахын тулд бугдийг хийхэд бэлэн уй олноор хөнөөх зэвсэгийг ч хэрэглэхэд бэлэн байгаагаа хэдийн мэдэгдсэн билээ.

Пентагон суулийн хэдэн сар, Асадын дэглэмийн уналт бус нутаг дахь алан хядах байгууллагууд «Аль-Каида», « Хезболла»-гийн байр суурийг бэхжүүлэхэд хүргэнэ гэж Цагаан ордонд нэг бус удаа сануулсан юм. Энэ тухай орос. Хятад болон бусад орнууд ч хэлж байгаа билээ. Гэвч үүнээс үзэхэд Вашингтон санаснаасаа буцахгуй бололтой. Гэхдээ. БХ-ын мэдээгээр дэглэм унах тохиолдолд Сири дэх уй олноор устгах зэвсгийн агулах аюулд орж АНУ-д агуулахыг хамгаалуулахаар 75 мянган цэргуудийг тус орон луу оруулахад хургэнэ гэж шинжээчид анхааруулж байна.