АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, хэрэв Конгресс Сирид цохилт үзүүлэхийг дэмжихгүй тохиолдолд Сирийн эсрэг үйл ажиллагаа явуулах уу гэсэн асуултад шууд хариулахаас татгалзлаа гэж Санкт-Петербургийн G20 ДХУ дээр оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсаны дараа мэдэгджээ.

Обама Сирийн эсрэг хүч хэрэглэх шаардлагатайд Вашингтонтой санал нийлэхгүй байгаа Орос, Хятад улсуудтай дайны зөрчил үүсч болзошгүйд итгэхгүй байгаагаа онцлон дурьджээ. Сирийн хямралын эцсийн шийдвэр зөрчилдөөний бүх улсууд оролцсон улс төрийнх байх ёстой гэж АНУ-ын ерөнхийлөгч тэмдэглэжээ.

Тэгсэн хэдий ч түүний яриагаар Сирид химийн зэвсэг хэрэглэсэнд хариу өгөхгүй орхих ёсгүй юм. Сирийг тойрсон байдлын талаар 9-р сарын 10-нд америкийн ард түмэнд хандана гэж Обама мэдэгдлээ.

Тэрбээр мөн Сирид химийн зэвсэг хэрэглэсэнд хариу өгөх талаар Конгрессийн гишүүд, дэлхийн тэргүүнүүдтэй үргэлжлүүлэн хэлэлцэхээ мэдэгдсэн байна. Обама АНУ Сири дэх зорилгын жагсаалтыг өргөсгөхөөр төлөвлөсөн, Цагаан ордон анхнаасаа хязгаартай хэмээсэн цэрэг дайны үйл ажиллагааны цар хүрээ зэрэг нийтлэлүүдийг үгүйсгэжээ.