Орос улс Сирид гаднаас цэрэг дайны цохилт өгөх тохиолдолд тус улсад туслана гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Их Хорийн ДХУ-ын тоймчилсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ.

Тэрбээр, орос улс одоо ч тусалж байгаа, «бид зэвсэг нийлүүлж, эдийн засгийн салбарт хамтран ажиллаж байна» гэж нэмж хэлсэн байна. Их Хорийн ДХУ-ын хэлэлцүүлгийн явцад Сирид цохилт үзүүлэхийг АНУ, Турк, Канад, Франц, Саудын Арав, Их Британи улсууд дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Харин үүний эсрэг байгаагаа Орос, Хятад, Энэтхэг, Индонез, Бразили, ӨАБНУ, Итали улсууд илэрхийлсэн байна. Сирийн цохилтын эсрэг Ромын Пап, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга саналаа илэрхийлсэнийг Путин онцоллоо.

Сирийн асуудлын талаар тэрбээр хэлэхдээ, Ойрхи Дорнодод байдал тогтворгүй байгаа нь эдийн засгийн хүндрэлтэй үзэл бодлоос авч үзвэл үр бүтээлгүй цаг үе юм гэж онцлон тэмдэглэжээ. Түүний хэлж байгаагаар Ойрхи Дорнодын байдал эдийн засагт ноцтойгоор нөлөөлж байгаа, «учир нь энэ бүс нутаг бүх дэлхийн эдийн засгийг, яг тодруулж хэлбэл түүний ихэнх энергийн нөөц бололцоогоор хангадаг юм».

Сирийн болзошгүй хүчний үйл ажиллагаа БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрөөс татгалзах шийдвэрийг ихээхэн хэмжээгээр хүндрүүлж магад гэж Путин тэмдэглэсэн байна. Дэлхий ертөнцөд үй олноор устгах зэвсгийг дэлгэрүүлэхтэй дайны үйл ажиллагаагаар биш олон улсын эрхийн хэм хэмжээг баримтлах замаар тэмцэх ёстой гэж Путин онцолсон юм.

Египетийн талаар ярихдаа, уг улсад байдал аль болох хурдан тогтвортой болохыг найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Түүний хэлснээр, Орос орон дурын хууль есны Египетийн засгийн газартай хамтран ажиллах болно. Мөн тэрбээр Египетийн улс төрийн байдал тогтворгүйжсэн нь нийт ойрх дорнодын бүс нутгуудад аюултай үр дагавар болохыг сануулсан байна.

Их Хорийн ДХУ-ын тоймыг илтгэхдээ, дэлхийн эдийн засгийн байдал 5 жилийн өмнөхийг бодвол илүү тогтвортой болсон боловч эрсдэл байсаар байна гэж Путин тэмдэгдэглэжээ. Улс тус бүрийн хувьд улсын төсвийн дутагдлыг багасгах дунд хугацааны төлөвлөгөөг хүлээн авсан тухай мөн ярилаа.

Энэ нь татварын бодлого болон хөдөлмөрийн зах зээлийг зохицуулах шалгарсан аргууд, хүн төрөлхтөний капиталыг хөгжүүлэх, дэд бүтцийг боловсронгуй болгох, бараны зах зээлийг зохицуулах тухай юм гэж тайлбарлалаа.

Түүний хэлснээр энэ арга хэмжээнүүд хөрөнгө оруулагчдыг үнэн бодит салбарын хөгжилд хөрөнгө оруулалт хийх сонирхлыг төрүүлэх ёстой. Мөн ДХУ дээр татварын бодлогыг шинэчлэх зарчмын шийдвэрийг баталлаа. Путины ярьж байгаагаар энэ шийдвэр «оффшорын схемийг хэрэглэх зэргээр татвараас зайлсхийхийн эсрэг үйлдэл үзүүлэх зорилгоор» батлагдсан байна.

Мөн Их Хорийн ДХУ дээр авилгалын эсрэг «хорийн бүлэг» төлөвлөгөөнд нэмэлт санаачлагыг дэмжжээ. Асар их хэмжээний, тэр тусмаа төсвийн гаралтай хөрөнгө оруулалт шаардсан олон улсын спорт, урлаг соёлын болон бусад томоохон арга хэмжээний бэлтгэл ажилд авилгалын боломжийг хязгаарлах шилдэг аргуудыг солилцох ажлыг онцгойлон дурьдлаа.