ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Сирид химийн зэвсэг хэрэглэсэнтэй холбоотой байдал бол тэнд байрлаж байгаа, гаднаас тэднийг эхэндээ дэмжиж байсан улс орнуудын тусламжид найдсан дайчдын өдөн хатгалга гэж үзэж байна.

Энэ тухай тэрбээр, өнөөдөр Их Хорийн ДХУ-ыг тоймлон хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Тусгаар тогносон улсын хувьд хуч хэрэглэх нь НҮБ-ын АЗ-ийн шийдвэрээр буюу өөрийгөө хамгаалах тохиолдолд боломжтой болохыг сануулжээ.

Их Хорийн ДХУ-ын хүрээнд, хэлэлцүүлгийн явцад ОХУ, Хятад, Энэтхэг, Индонез, Аргентин, Бразил, ӨАБНУ, Итали улсууд Сирийн эсрэг цэрэг дайны үйл ажиллагаа явуулах санааг эсэргүүцэж байхад АНУ, Турк, Канад, Саудын Арав, Франц орнууд дэмжиж буйгаа илэрхийлсэн гэж тэрбээр мөн мэдэгдлээ.

Ийм маягаар Сирид үзүүлэх цохилтын шаардлагатай эсэхийг хэлэлцсэн Их Хорийн оролцогчдын дунд санал зөрөлдөөн ойролцоогоор таллан хуваагдсан байна. Мөн хэдийгээр улс орны парламент нь Сирид явуулах дайны үйл ажиллагааны эсрэг саналаа илэрхийлсэн байхад Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон эсрэгээр харин ч дэмжсэн гэж Путин дурьдсан юм.

«Германы канцлер маш болгоомжтой хандаж байна.Герман улс ямар ч дайны үйл ажиллагаанд оролцохыг хүсэхгүй байгаа» гэж Путин онцоллоо. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн ч бас Сирид дайны үйл ажиллагааны эсрэг байгаагаа илэрхийлсэн гэж тэрээр дурьдсан байна.