Их Хорийн оройн зоог дээрх ярианы гол сэдэв Сирийн байдал байлаа. Стрельнад болсон яриа төлөвлөснөөсөө 2 цагаар удаан үргэлжилжээ. Тэгсэн ч Их Хорийн оролцогчид нэгдмэл санаанд хүрч чадаагүй байна.

Санал зөрөлт яг тал талаараа хуваагдсан гэж шөнө дунд оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдээлжээ.Италийн ерөнхий сайд Энрико Леттагийн илэрхийлсэнээр ДХУ «эдийн засгийнхаас» «сирийн» болж хувирсан байна.

Албан ёсны бус уулзалтын үеэр нилээд хэдэн улсуудын төлөөлөгчид олон улсын санкции байхгүй байгааг үл тоон шуурхай арга хэмжээ авах санааг илэрхийлжээ. Энэ тухай Стрельнад оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өгүүлсэн байна.

Өөр бусад олон орон олон улсын эрхийг хөсөрдүүлэхгүй байж, зөвхөн НҮБ-ын АЗ хүч хэрэглэх талаар шийдвэр гаргах эрхтэй болохыг мартахгүй байхыг уриалжээ.

«Хүч хэрэглэх талаар хууль ёсны шийдвэр гаргах эрхтэй цорын ганц байгууллага бол НҮБ-ын АЗ юм. Оросын парламент, АНУ-ын парламент, өөр бусад орны ямар ч хууль боловсруулдаг аливаа байгууллага ийм шийдвэрийг гаргах эрхгүй. Хэрэв тийм шийдвэр ямар нэг улс орны тэргүүний дэмжлэгээр гарвал олон улсын эрхийн үзэл санаагаар энэ нь хууль бус юм» гэж Дмитрий Песков мэдэгдлээ.

АНУ-ын Конгрессэд Сирид пуужингийн цохилт үзүүлэх Барак Обамагийн шийдвэрийн талаар санал хураалт 9-р сарын 11-нд явагдах юм. Одоохондоо Сенат болон танхимийн төлөөлөгчид «дайны хувилбарыг» дэмжинэ гэсэн баттай итгэл үнэмшил хэнд ч алга.

Харин ч эсрэгээр, албан бус тооцоогоор Сирийн цохилтыг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн санал танхимийн бүгд найрамдахчуудын ихэнх төлөөлөгчид дайны тогтоолын эсрэг байгааг баталж байгаа юм. Ардчлагчдын фракцынхан ерөнхийлөгчийг дэмжих үү гэсэн асуултад түүний лидер Нэнси Пелоси «мэдэхгүй» гэж хариулжээ.

Үүнтэй холбоотойгоор тэр ч буу хэл депутатуудтай ажиллахад хангалттай хугацаа хэрэгтэй хэмээн Цагаан ордон Конгрессийн удирдлагыг санал явуулгын товлосон хугацааг 9-р сарын 9-өөс 11 болгож хойшлуулж өгөхийг хүссэн байна.

Гэтэл Сирийн асуудалд «хүч хэрэглэх шийдвэр»-ийн эсрэг талынханд Ромын Пап Франциск хүчтэй холбоотон болон гарч ирлээ. Оросын ерөнхийлөгч Владимир Путины нэр дээр ирүүлсэн захидалдаа тэрбээр Петербургийн ДХУ-тад оролцогчдыг Сирийн зөрчилд цэрэг дайны хөндлөнгийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байхыг уриалсан байна. Зөвхөн энхийн замаар зохицуулах ёстой гэж Понтифик онцлон дурьджээ.

Итали улс Британи, Германтай эн зэрэгцэн аливаа нэг талын Вашингтоны дайны үйл ажиллагаанд оролцохоос хэдийн татгалзсан болохоо  тус улсын еренхий сайд Энрико Летта хэлжээ.

«Бидний хувьд энэ Их Хорийн Сирийн асуудалд зориулсан ДХУ их ач холбогдол, асар их ач холбогдолтой. Бид оросын ерөнхийлөгч Владимир Путин улс орнуудын тэргүүнүүдийн уулзалтын удирдлагын хүрээнд Сирийн асуудалд улс төрийн шийдвэр боловсруулах алхмыг авч хэрэгжүүлж чадах байх гэж хүлээж байна.

Италийн хууль ёсоор манай улс олон улсын байгууллагын зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн даалгаварт ажиллагаанд оролцох боломжгүй юм. Иймээс НҮБ-ын шийдвэр бий болохгүй бол бид ямар ч цэрэг дайны үйл ажиллагаанд оролцохгүй болно» гэж Энрико Летта хэллээ.

НҮБ-д АНУ АЗ-ийн гишүүдтэй ажиллах үйл ажиллагааг идэвхтэй өрнүүлж байна. 9-р сарын 5-нд АЗ-ийн 15 гишүүнийг НҮБ-ын дэргэдэх АНУ-ын даалгаварт үйл ажиллагаанд уригдаж, Дамаск орчимд химийн зэвсэг хэрэглэсэнд Башар Асадын дэглэм хамаатай мэтээр мөрдөн илрүүлсэнээ харуулсан байна.

Тэгсэн хэдий ч хортой бодис хэрэглэсэн гэж таамаглаж байгаа ямар ч шинэ, үнэмшилтэй нотолгоог бидэнд илтгээгүй гэж америкийн үзүүлбэрийн дараа бүх дэлхийн байгууллагын дэргэдэх Хятадын байнгын төлөөлөгч Ван Мин мэдэгджээ. Хятад улс оросын адил НҮБ-ын АЗ-д хориг тавих эрхтэй юм.

Гэсэн ч америкийн засаг захиргаа Сирид цохилт үзүүлэх бэлтгэлээ үргэлжлүүлсээр л байна. Газрын дундад тэнгис болон Улаан тэнгист 2 том онгоц тээвэрлэгч бүлэглэлүүд дэмжлэгийн хөлөг онгоцнуудын хамт хэдийн төвлөрчээ. Тэнд «Нимиц», «Гарри Турман» авиа тээвэрлэгчид байгаа юм.