Америкийн Сирийн эсрэг ажиллагаа нь бүс нутгийг бүхэлд нь цөмийн сүйрэлд хүргэнэ. Дамаскад цохилт өгөх үеэр тэнд байгаа цөмийн тогоо нэрвэгдэж мэдэх юм. Уг объект нэрвэгдэхгүй байлаа ч гэсэн, засгийн газрын цэргүүд экстремистүүдэд цацраг идэвхтэй материалуудыг эзлэн авах боломж олгохгүй.

Дамаскийн орчимд Хятадад үйлдвэрлэсэн бага оврын тогоо байдаг. Үүнд уран-хөнгөн цагааныг зэвсгийн чанартай ураны хамт түлшинд ашигладаг.Хятадын нийлүүлэгч  тухайн үед Сирид тогоонд зориулан түлшний бүтцэд бараг нэг км зэвсгийн ураныг шилжүүлэн өгсөн.

Тиймээс хэрвээ энэ объект гэмтэх юм бол жинхэн сүйрэл гарна гэж ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич анхааруулж байна.

«Хэрвээ Дамаскийн ойролцоох жижигхэн тогоонд санаатай,санаандгүйгээр нейтроны түгээгүүрт байлдааны сум орох юм бол үүний уршиг таахын аргагуй сүйрэлд хүргэнэ.Энэ нь ойр орчмын газруудыг өндөр баяжуулалттай уранаар хордуулах нь зайлшгүй.

Түүнээс гадна энэ объект дээр дараа дараагийн цөмийн материалуудын хангамж, хадгалалт,тооцоо, хяналтыг зохион байгуулах  боломжгүй болно» гэж Александр Лукашевич хэллээ.

Сирийн цохилтын дараа засгийн газрын хүчнүүд цөмийн объектуудын хяналтаа алдаж мэднэ. Тэр цагт бас нэг аюул гарч ирнэ. Энэ тохиолдолд экстремистүүдын гарт цацраг идэвхтэй материалууд орно.

Тэд цөмийн бүрэн хэмжээний бөмбөг бүтээж чадахгүй ч гэлээ, үүний уршиг маш аюултай байх болно гэж шинжээч Игорь Хохлов тэмдэглээд

«Учир нь гэвэл, Сирид одоо байгаа тогоо бол цөмийн бөмбөг үйлдвэрлэх технологи агуулаагүй. Гэхдээ үүний үндсэн дээр “бохир“ бөмбөг гэдгийг хийж болно. Хамгийн гол нь эдгээр цөмийн материалуудыг хэрэгжүүлэхэд ямарч хяналт алга байна.

Ингэхдээ жишээ нь, хурцадмал байдал идэвхжсэн Европтой холбон авч үзэх юм бол, энэхүү зэвсгийг европчуудын эсрэг ашиглаж бас болохыг тооцох хэрэгтэй. Тэгээд ч тэдгээр орнуудад сирийн цэргийн байлдааны үйл ажиллагаа явуулахыг идэвхтэй эсэргүүцэж байгаа юм» гэлээ.

Сирийн цохилт нь цөмийн аюулгүй байдалд шуудаас гадна шууд бусаар заналхийлж байгаагаараа уршигтай юм. Учир нь гэвэл, энэхүү кампани нь Ираны хувьд өөрийн цөмийн зэвсэг бүтээхэд ашигтай болж байна.

Саддам Хусейны юм уу, Муаммар Каддафийн дэглэмүүд нь Умард солонгосын Кимүүдийн дэглэмээс илүү зэвүүн байгаагүй. Гэтэл бүдүүлэг хийцтэй бөмбөгтэй Умард Солонгост хэн ч цохилт өгөх гээгүй байна. Хэрвээ Башар Асадыг АНУ-ын туслалцаатай огцруулах юм бол, дараагийн “ардчилалын “ зайлшгүй авах арга хэмжээний дараалалд Иран байх нь ойлгомжтой.

Энэхүү хувь тавилангаас зугтахын тулд Лалын БНУ өөрсдийгөө цөмийн зэвсгээр хамгаалахыг оролдож байна. Хэрвээ ийм юм гарах юм бол, “босгон” дээр зогсч байгаа бусад орнууд ч гэсэн ингэх болно. Эцэст нь хэлэхэд,цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх дэглэмийн тухай мартаж болно .