Одоо эхлээд байгаа кибердайны үе  хачин шинж чанартай: дэлхийн тэргүүлэх улсууд нь шинэ заналхийллүүдийн өмнө хөндлөнгийн кибер дэвшлүүдээс илүү эмзэг байна.

Өнгөрсөн долоо хоногийн эхэнд АНУ-ын тэнгисийн явган цэргийн корпусын интернет сайтыг “Сирийн цахим арми”-н хакерууд эвдэн орсон тухай тодорхой болсон.

Америкийн цэргийнхнийг “ах дуу нар” хэмээн нэрлэсэн сиричүүд тэд нарыг командлалынхаа тушаалуудыг биелүүлэхгүй байхыг уриалсан.Нэг үгээр хэлбэл, Сири, Америкийг кибер дайн хүлээж байна. Энэ тухай IT технологийн мэргэжилтэн Александр Власов хэлэхдээ:

«Дэлхий кибер дайны биш юмаа гэхэд кибер дайралтуудын үед ороод байна. Улс бүр эдгээр дайралтаас хамгаалах бэлтгэлээ хийж байгаа. Цэргийн удирдлагын системийг эгнээнээс гаргана гэдэг бол технологийн процессуудын автомат удирдлагын системийн үйл ажиллагаа зөрчигдсөнөөс арай бага хохиролтой . Ялангуяа хямралын чухал, аюултай оъектууд байна» гэлээ.

Бид компьютерээс шууд хараат байдалд, заримдаа бүр дэндүү хараат байдалд ороод байна.Цахим системийн удирдлагууд хэр бие даасан байна, тэр чинээгээрээ хямралыг үл зөвшөөрөх магадлал өндөр байна гэж шинжээч Олег Демидов тэмдэглээд

«Дан ганц шинэ атакууд, шинэ вирусуудын өргөжиж байгаад байгаа юм биш. Яагаад гэвэл, ихэнхи тохиолдолд жил бүр аж үйлдвэр хөгжсөн орнуудын дэд бүтэц компьютерын технологиудын хараат байдлаас болж өсч байна.

Энд би усан цахилгаан станцууд, АЦС, эрчим хүч хуваарилах сүлжээнүүд, автомашины, агаарын болон төмөр замын тээврийн логистикийн объектууд тоон технологийн системд шилжсэнтэй холбон үзэж байна. Компьютерууд байгаа газар бүр байнгын ажиллагааны дэглэмийг эвдэх заналхийлэл байсаар байна. Энд технологийн хямралд заналхийлж байна» гэв.

Орчин үед хамгийн аймшигтай зэвсэг бол мэргэжлийн хакерын гарт байгаа ноутбоок юм. Тиймээс Орос улс дэлхийн хамтын нийгэмлэгийг кибер орон зайд хяналт тогтоох тухай саналыг нэгтгэхийг оролдож байна.

«Олон улсын эрхийн кибер технологиудыг хорон санаа агуулсан дайралтуудад ашиглахыг хориглосон хариуцлагтай олон улсын тусгай конвенцуудыг боловсруулан, батлах шаардлагатай байна. Энэхүү хандлагыг Орос улс идэвхтэй урагшлуулж бий юм. Уг баримт бичигт өөрийн эерэг, сөрөг талууд бий юм.

Үүнд маш нүнжигтэй, хүчтэй зорилт тавигдсан байгаа.Үүнд кибер зэвсгийг боловсруулах, болон ашиглахыг бүрэн хориглох. Сөрөг тал нь гэвэл, кибер технологиудад тэр бумаар тоологдох хүмүүс нэвтрэх боломжтой. Сархад савнаасаа гарлаа, үүнийг буцаагаад саванд хийнэ гэдэг биелэгдэшгүй зорилт» гэж Олег Демидов хэллээ.

Кибер дайралтаас хамгаалахад чухал дэд бүтцүүдийг гар удирдлагад шилжүүлэх нь хамгаалалт болж чадна гэх санаа байдаг. Энэ нь нилээд хүчин чармайлтууд шаардана.Ингэхгүй бол улс өөрийн технологийн ноёрхолын барьцаанд орж байна. Тиймээс “тооны хямрал”-тай холбоотой үзэгдлүүд нь олон улс орны хувьд түгшүүртэй хэвээр байна.