АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Пентагоноос Сирийн нутаг дэвсгэр дээр америк, францын цэргийн эвслийн хүчний цохилт өгөх цэгүүдийг өргөжүүлэн, энэ зорилгоор агаарын цэргийн хүчнийг оролцуулахыг шаардав. Энэ тухай америкийн New York Times сонин Цагаан ордныг иш татан бичжээ.

Энд эхнээсээ францын гаргасан сирийн 50 объектаас бүрдэх жагсаалтыг тэлэх тухай яригдаж байгаа юм. Цэгүүдээр Сирийн армийн химийн зэвсгийн дайралтууд зохион байгуулахыг хариуцагч байж мэдэх анги салбарууд болон их буу, пуужингийн ангиуд, уг ажиллагаануудыг төлөвлөсөн штабын салбарууд болоод цохилтууд өгсөн пуужингийн салаанууд байж мэднэ.

Түүнээс гадна Цагаан ордон анх удаагаа байлдааны ажиллагаанд АНУ, Францын цэргийн онгоцуудыг оролцуулах талаар асуудал тавьлаа. Өмнө нь Газрын Дундад тэнгист байрлаж байгаа Тэнгисийн цэргийн хүчний бүлгэм дээр байрлуулсан далавчит пуужингуудаар Сирид цохилтууд өгөхөөр төлөвлөж байсан. Өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгч Обама Сирид црэгийн ажиллагаа явуулах тухай асуудлыг конгрессээр батлуулахаар оруулсан юм.