Өчигдөр Петербургэд эхэлсэн G20 дээд хэмжээний уулзалтын эхний өдрийн төгсгөлд “Их хорийн” тэргүүн нар оройн зоогийн ширээний ард сирийн хямралыг хэлэлцэв. Оросын ерөнхийлөгчийн туслах Дмитрий Песков G20 орнуудын тэргүүн нар ярианы үеэр сирийн хямралыг шийдвэрлэх асуудлаар санал зөрөлдөөнтэй байгаа нь батлагдсан гэж уламжлав.

НҮБ-ын АЗ-ийг тойрсон цэргийн байлдааны ажиллагааг явуулах АНУ болон тэдний холбоотон Франц, Английг дэмжигчид болон эсэргүүцэгчдийн тоо тэнцүү хуваагдав.Өчигдөр БНХАУ-ын дарга болон Европын холбооны тэргүүн нар АНУ-ын ерөнхийлөгч Обамаг Сирийд цэргийн ажиллагаа эхлүүлэхээс татгалзах төлөвлөгөөнөөсөө татгалзахыг уриалсан.

БНХАУ-ын Сангийн дэд сайд Жу Гуаняо нефтийн үнэ огцом нэмэгдэж байгаагийн улмаас дэлхийн эдийн засаг нэрвэгдэж мэдэх байна гэж тэмдэглэсэн. Европын холбооны тэргүүн Херман Ван Ромпей сирийн хямралыг НҮБ-ын механизмаар дамжуулан шийдвэрлэх ёстой гэж тэмдэглэв.

Түүнээс гадна тэрээр зарим орнууд сирид химийн зэвсэг хэрэглэсний цаана тус улсынэрх баригчид зогсч байгаа гэдэгт итгэлтэй байгаа ч, НҮБ-ын Сирид химийн зэвсэг хэрэглэсэн асуудалтай холбоотой мөрдөх ажлыг үргэлжлүүлэх шаардлагатай байна гэж онцлон тэмдэглэв.

НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун мэдэгдэлдээ, Сирийн асуудлыг цэргийн аргаар шийдвэрлэх боломжгүй гэв. Тэрээр Сирийн асуудлаар олон улсын бага хурлыг ойрын үед хуралдуулахыг уриалав. Түүний ярьснаар, Женевын хамтарсан мэдэгдэлийг бүрэн хэрэгжүүлэх нь Сирийн асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэхэд хүргэж мэдэх аж.