Орос улс Сирид химийн зэвсэг хэрэглэсэнтэй холбоотой байдлыг НҮБ-ын шинжээчдийн гаргах дүгнэлтийг үндэслэн бодитой хэлэлцэхийг уриалж байна гэж Орос улсын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков G20 дээд хэмжээний талбайд хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

Оросын тал НҮБ-ын АЗ-ийн хүрээнд хаалт тавиагүй, тус улс нь “өөрийн түншүүдийг байдлыг бодитой харахыг уриалхыг оролдож байна” гэж тэр хэллээ. Түүний ярианаас оросын тал өөрийн түншүүдийг, тухайлбал, Вашингтоныг “ Сирид химийн зэвсэг хэрэглэсэн эсэхээр хууль ёсны дүгнэлт гаргах ёстой НҮБ-ын шинжээчдийн албан ёсны тогтоол гараагүй байхад “аливаа шийдвэрийг гаргахгүй байхыг уриалж байна гэв.

Оросын тал Сирийн засгийн газрын арми химийн зэвсэг хэрэглэсэн баримтуудыг хангалттай гэж үзэхгүй байна гэж тэр ярьлаа. Түүнээс гадна Песков сирийн засгийн газрыг энгийн иргэдийн эсрэг хорт хий ашигласан гэх нь хууль бус зүйл гэж нэрлэв. Тэрээр тус улсын ихэнхи иргэд ерөнхийлөгч Башар Асадын засгийн газрын эсрэг байна гэдэгт эргэлзэж байна гэв.

Песков цааш нэмж хэлэхдээ, “дэлхийд хэн ч байсан, хаана ч байлаа гэсэн, бусад улсын дэглэмд өөрийн хүсэл зорилгыг тулган шаардах гэж оролдох олон улсын хэм хэмжээнд нийцэхгүй“ гэж Москва үзэж байна гэв.