Токио дэлхийн хамтын нийгэмлэгтэй, тухайлбал, Орос улстай Сирид химийн зэвсэг хэрэглэсэн байдлыг магадлахад нягт хамтран ажиллахад бэлэн байна. Энэ тухай Японы ерөнхий сайд Синдзо Абэ Орос улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа мэдэгдэв. Абэ нь Сирид химийн зэсвэг хэрэглэсэн байж болзошгүй магадлал өндөр байгаа гээд уг зэвсгийг хэрэглэх нь уучлашгүй зүйл гэж нэрлэв.