Эрчим хүчний нүүрсний үнэ эрэлт хэрэгцээ буурсан болон нилээд хэмжээний нийлүүлэлтийн улмаас буурcаар байна гэж британий “Файнэншл таймс” бичжээ. Австралийн Ньюкасл боомтоос ачсан нүүрс өнгөрсөн лхагва гаригт нэг тонн 78 $ худалдагдсан явдал нь 2009 оны түвшинтэй ойртож байна.

Шинжээчдийн үзэж байгаагаар, эдгээр үнэ азийн нийт бүс нутагт тэргүүн зорилт болж байна. Одоо ихэнхи нүүрсний уурхайнууд ашиггүй ажиллаж байгаа бөгөөд тэрч бүү хэл, үнэ буурсан болон өсөн нэмэгдэж байгаа зардалуудтай холбогдон алдагдалтай ажиллаж байгаа гэдэгт шинжээчид итгэлтэй байна.

Эрчим хүч үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа нүүрс энэ жилийн эхэн үеэс 17 хувь хямдарсан. Macquarie Capital дүгнэлтээр Австрали, Орос болон АНУ-аас далайгаар экспортлож байгаа эрчмийн нүүрс нь эхний хагас жилд 13 % нэмэгдсэн.

Нөгөөтэйгүүр, дэлхийн хоёр томоохон нүүрс хэрэглэгч Хятад, Энэтхэгийн талаас цаашид эрэлт хэрэглээ нэмэгдэх асуудал бүрхэг хэвээр байна. Macquarie Capital шинжээчид эрчмийн нүүрсний үнэ бууралт жилийн эцэс хүртэл хадгалагдана гэж таамаглаж байна.тядаХята