Сирийг тойрсон шахалтын байдал худал хуурмаг мэдээ мэдээлэл дэлгэрүүлж, мэдээ баримтыг гажуулсантай холбоотой гэж Оросын ГХЯ АНУ болон түүний холбоотнуудыг буруушааж байна. Мэдээллийн талбарын «Бохир тоглоом», Оросын ч эсрэг бас чиглэжээ.

Ингэхдээ түүний Сиритэй холбоотой түүх, Москвагийн бодлогыг зориудаар гажуудуулж байгаа юм. Оросын ГХЯ энэ кампанит ажиллагааг огцом шүүмжилж байгаагаа илэрхийлж мэдээллийн талбар дахь «хуримтлагдсан хэрэггүй материал» гэж нэрлэсэн байна.

Сирид цэрэг дайны цохилт үзүүлэх талынхны үзүүлсэн баримтыг Оросын ГХЯ «үнэнд нийцэхгүй» хэмээн нэрлэжээ. Дипломатын хэлээр тийм цээр үг «худал» гэсэн утгыг илэрхийлдэг. Шинжээчдийн үзэж байгаагаар яг ийм аргаар албан ёсоор Дамаскийн эсрэг цэрэг дайны хүчний үйл ажиллагааны үндэс суурь бэлтгэгдэж байгаа юм.

Ингэхдээ Алеппо хотын орчмоос авсан сорилд оросын шинжээчдийн хийсэн судалгааны магадлагааг ер авч хэлэлцэхгүй байна. Энэ оны 3-р сарын 19-нд тэнд хордуулах бодис хэрэглэсэн тухай мэдээлсэн билээ. Энэ эмгэнэлт явдалд 26 хүн амь насаа алдаж, тэдний дотор Сирийн цэрэг байсан гэдгийг ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич санууллаа.

«Сирийн засгийн газрын хүсэлтээр химийн зэвсгийг хориглосон Байгууллагын батламжит, Оросын лабораторийн явуулсан шинжилгээний үр дүн 7 сарын 9-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргад уламжлагдсан билээ» гэж Александр Лукашевич хэллээ.

Оросын шинжээчид хэрэглэгдсэн зарин хэмээхь бодис үйлдвэрийн бус аргаар бэлтгэгдсэн болохыг тогтоожээ. Зэвсэг энгийн нөхцөлд хийгдсэн байна. Энэ нь бүх үзүүлэлтээрээ Сирийн хойд нутагт байх «Башар Ан-Наср» бригадын дайчдын бэлтгэдэг цөмийн удирдлагагүй зэвсэгтэй тохирч байгаа юм. Энэ бодис армийн химийн зэр зэвсэгт хэрэглэгддэггүй байна.

Александр Лукашевич Польшийн ГХ-ийн сайд Радослав Сикорскийн хэлсэн үгийг үгүйсгэлээ. Тэрээр ЗХУ Сири улс химийн зэвсэгийн нөөцийг бий болгоход нөлөөлсөн хэмээн мэдээллийг хийжээ.

Үнэндээ бол 1970-1980-д оны үед Сирийн химийн зэвсгийн үйлдвэрлэлд Зөвлөлтийн биш харин ч өрнөдийн технологи, химийн нэгдлүүдийн нийлүүлэлт үндэс суурь нь болсон гэж Александр Лукашевич өгүүлсэн юм.

Сирийн босогчдын талынхан дэлхийн нийтийн анхаарлыг Дамаск орчмын үйл явцад хандуулахыг хичээж байгаа гэж Оросын дипломат мэдэгдлээ. 8 сарын 21-нд Гутад бас химийн зэвсэг хэрэглэсэн мэтээр ярьцгааж байна.

«НҮБ-д албан ёсоор өгсөн мэдээллээр Дамаскад Сирийн армийн албан хаагчид 8 сарын 22, 23, 24-нд хортой бодис хэрэглэсэн гэж төөрөгдөл төрүүлж байгаа нь илт юм. Энэ нь зарины үл мөр бүхий багаж хэрэгсэл сав суулга олсноор тодорхой болсон.

Уг хордуулалтад өртсөн цэргийн албан хаагчдын биеийн байдлыг шинжилсэн шинжээчдийн бүлгийн гишүүд Оке Сильстремын удирлагатайгаар НҮБ-д гэрчилсэнийг бид мэднэ. Дорно Гутад болсон 8 сарын 21-ний үйл явдлын дурын бодит мөрдөн судалгаа эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй байхын аргагүй юм» гэж Александр Лукашевич тэмдэглэлээ.

Цэрэг дайны үйл ажиллагааг явуулахад хичээн тэмүүлэхдээ америкийн цэргийнхэн болон улс төрчид заримдаа үнэн байдлыг бүхэлд нь гажуудуулсан мэдэгдлийг хийдэг. Жишээлбэл, Пентагон өөрийн дарга Чак Хейгелийн үгийг үгүйсгэхэд хүрсэн байна.

АНУ-ын БХЯ-ны сайд 2 хоногийн өмнө Конгрессэд хэлсэн үгэндээ Сирийн нутаг дэвсгэрт Оросын нийлүүлсэн асар их хэмжээний химийн зэвсэг байгаа мэтээр мэдэгдсэн байна. Өнөөдөр Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Джордж Литтл, Хейгелийг буруу ойлгожээ хэмээн мэдэгджээ. Тэрээр «химийн зэвсэг биш ердийн цэргийн хэрэгсэл» гэсэн байжээ.

Тэгсэн хир нь АНУ-ын конгрессын олон улсын харилцааны сенатын хороо эсэргүүцэж буй 7-гийн эсрэг ердөө аравхан саналаар Сирид үзүүлэх цохилтын цээрлэлийн тогтоолыг дэмжсэн байна.Цагаан ордон нилээд дорвитой давамгайлсан үр дүнг хүлээж байжээ.

Баримт бичиг 60 хоногийн үйл ажиллагааны хязгаарлалт хийж, газарт хүч хэрэглэхийг хориглох байх. Сенат бүрэн бүрэлдэхүүнээрээ 9 сарын 9-өөс наана санал хураалт явуулахгүй. Америкийн сонингууд түүний хэрхэн төгсөхийг сенатад ч танхимын гишүүд ч хэлж мэдэхийн аргагүй хэмээн бичицгээж байна.