Орос улс Японтой хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүдийг ашиглах төлөвтэй байгаа гэж Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. Тэрээр Петербургийн G20 ДХУ-ын “талбайд” японы ерөнхий сайд Синдзо Абетэй уулзалт хийсэн.

Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров болон БХЯ-ны тэргүүн Сергей Шойгу нар 11-р сарын 1,2-ны өдрүүдэд Япон улсад айлчилна. Тэнд тэд нар тус японы өөрсдийн ижил сайдуудтай “хоёр+хоёр” уулзалтанд оролцох юм.

Иймэрхүү уулзалт нь хоёр орны цаашдын харилцааг хөгжүүлэхэд ашиг тустай гэж Москва үзэж байна гэж оросын ерөнхийлөгч нэмж хэлэв. Абэ хэлэхдээ, хоёр орны хоорондын улс төрийн яриа хэлэлцээ нь сайн эрчтэй хөгжиж байгаа бөгөөд тэрээр оросын сайд нарын айлчлалд баяртай байна гэв.

Путин японы ерөнхий сайдыг Санкт-Петербургэд хүрэлцэн ирсэнд талархан, хоёр орны хооронд байнгын харилцаа байдаг гэж тэмдэглэв. Бараа эргэлт нэмэгдэж, бүх салбарын хамтын ажиллагаа олон салбарт гүнзгийрч байна.Абэ Путинтэй түүний төрөлх хотод уулзаж байгаадаа тааламжтай байгаагаа илэрхийлэв.

Тэрээр Орос улсын алс-дорнодод үер гарсантай холбогдуулан харамсаж байгаагаа илэрхийлэв. “Би Таны удирдлага дор сэргээх ажил хурдан түргэн явагдаасай гэж чин сэтгэлийн угаас хүсч байна” гэж японы ерөнхий сайд хэллээ.

Түүнээс гадна Абэ Орос улсад 2014 оны Сочийн өвлийн Олимпийн наадмыг зохион явуулахад амжилт хүслээ. Тэрээр өнөөдөр Буэнос-Айрэс руу мордох болсонтой холбогдуулан ДХУ-ыг орхиж явах болсон. Гэхдээ түүнийг төлөөлөн тус улсын ерөнхий сайдын орлогч Таро Асо ДХУ-ын ажилд үргэлжлэн оролцох юм.

Аргентины нийслэл хотод Олон улсын Олимпийн хорооны чуулган зохиогдож байна. Уг хурлаар 2020 оны Олимпийн наадмыг зохион явуулах газрыг шийдвэрлэнэ.Токио нэр дэвшигчдийн нэг юм.