Оросын “Газпром”корпорацын тэргүүн Алексей Миллер, БНХАУ ын нефтийн CNPC компаний захирлуудын зөвлөлийн тэргүүн Жоу Зипин нар өнөөдөр Орос улсаас Хятад руу дорнодын чиглэлээр байгалийн хий нийлүүлэх үндсэн нөхцөлүүдэд гарын зурав.

Гарын үсэг зурах ёслол Петербургт G20 “талбарт” боллоо гэж “Интерфакс” агентлаг уламжлав.Үнийн нөхцөлүүдийг Henry Hub индекст уяхгуй гэж оросын компаний мэдэгдэлд дурджээ.

“G20” ДХУ-ын үеэр үндсэн нөхцөлүүдэд гарын үсэг зурах нь яриа хэлэлцээг амжилттай өндөрлөн, 2013 он дуустал гэрээнд гарын үсэг зурах гэсэн хоёр талын чиг зорилтыг гэрчилж байна” гэж мэдээнд Миллерын тайлбараас иш татан өгүүлжээ.

БНХАУ-ын зах зээлд “ “дорнодын” чиглэлээр Орос улсаас нийлүүлэх хийн нийлүүлэлтийн үндсэн бүх нөхцөлүүд болох: хэмжээ болон экспортыг эхлүүлэх хугацаа, “ ав эсвэл төлбөрөө төл” түвшин, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үе, найдвартай төлбөрийн түвшин, хил дээр хүлээлгэн өгөх цэгүүд болон хий сонгох талаар зөвшилцсөн юм.