Орос улс Олон улсын цөмийн энергийн агентлагийн намрын хуралдаанаар 9-р сарын 9-нд АНУ-ын Сири улсад үзүүлж болзошгүй цохилттой холбоотой цөмийн аюул заналын асуудлыг өргөн дэвшүүлж байгаа гэж Оросын ГХЯ өнөөдөр мэдэгдлээ.

АНУ-ын Сенатын дээд танхимын олон улсын харилцааны хороо өнгөрсөн лхагва гарагт Сирид явуулах цэрэг дайны цээрлэл үзүүлэх үйл ажиллагааны тогтоолыг дэмжин саналаа өгчээ. Одоо энэ асуудлаар зуны амралтын дараа Сенатын танхимуудын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлэнгүүт 9-р сарын 9-нд санал хураалт явагдах болно.

Сирид үзүүлэх пуужингийн цохилт улс орон дахь цөмийн аюулгүй байдлын үүднээс мэдрэмтгий объектуудыг хамарч аюултай үр дагаварт хүргэж мэдэх талтай гэж өнгөрсөн лхагва гарагт Оросын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Александр Лукашевич мэдэгджээ.