Сирийн түгшүүр өсч байгаа болон тус улсын тэргүүний эсрэг өрнөдийн орнуудын цэрэг дайны үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаатай холбогдуулан Турк улс өөрийн хил орчмыг бэхжүүлэх ажилд ороод байна.

Хил орчмын бүсэд байлдааны зэр зэвсэг, цэргийн анги салбаруудаа тараан байрлуулжээ. Сиритэй хил залгаа орших нилээд хэмжээний газар нутаг бүхий Шанлыурфа мужид 3 хээрийн эмнэлэгийг байрлуулсан байна.

Өмнө нь Сирийн засгийн газар, хэрэв АНУ-ын Сирийн эсрэг цэрэг дайны үйл ажиллагаанд Израиль, Иордания, Турк улсууд оролцвол Дамаск тэдэнд хариу цохилт өгөх болно гэдгээ мэдэгдсэн билээ.