АНУ-ын Сенатын олон улсын харилцааны хороо өнгөрсөн лхагва гарагт Сири улсын Дамаск орчимд химийн зэвсэг хэрэглэсний хариуд цохилт өгөхөөр санал болгосон Цагаан ордны тогтоолын төслийг дэмжлээ.

Тогтоолыг уг хорооны 10 гишүүн дэмжиж, 7 нь эсэргүүцэж, 1 сенатор түдгэлзсэн байна. Уг хороонд санал хураалт явуулсан нь Сирийн талаар тогтоолыг Конгрессоор хэрэгжүүлэх боломжийг анх удаагаа албан ёсоор шалгаж байгаа бөгөөд 9-р сарын 9-нд тогтоолыг бүх Сенат болон төлөөлөгчдийн танхим авч үзэх юм.

Уг тогтоол газар дээр явагдах үйл ажиллагааг авч үзэхгүй ч ерөнхийлөгч Асадын дэглэм сөрөг хүчинтэй тэмцэж буй байдлыг сулруулах явдал үйл ажиллагааны гол зорилго гэж баримт бичигт өгүүлжээ.

Пентагон өнөөгийн байдлаар үйл ажиллагааны цар хүрээг тэнгист байрласан пуужингууд төдийгүй агаарын цэргийн хүчний онгоцнуудын тусламжтайгаар өргөжүүлэх боломжийг авч үзэж байгаа юм. Мөн болзошгүй зорилгын цар хүрээг өргөтгөх боломжийг харгалзан үзэж байгаа хэмээн «Уолл-стрит джорнел» сонин бичжээ.