Оросын хойд нийслэл Санкт-Петербургт өнөөдөр нээгдэж буй Их Хорийн ДХУ, уламжлалт ёсоор зөвхөн эдийн засгийн форум боловч энэ удаа Сирийн байдлаас болоод улс төрийн өнгө аястай байх нь гарцаагүй. Хэдийгээр ДХУ-ын хэлэлцэх хөтөлбөрт Сирийн асуудал албан есоор тусгагдаагүй боловч дэлхийн улс төрийн томоохон зүтгэлтнүүд энэ олон улсын хурц асуудлын талаар авч хэлэлцэх хүсэлтэй байгаагаа хэдийн мэдэгдсэн байна. Сирийн байдлыг хэлэлцэхэд бэлэн байгаагаа ДХУ-ын эзэн Оросын ерөнхийлүгч Владимир Путин илэрхийлсэн билээ.