ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин G20-ийн ДХУ-ын эхний өдөр хоёр талын нилээд асуудлыг авч хэлэлцэхийн дотор БНХАУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Си Цзинпинь, Японы ерөнхий сайд Синдзо Абэтэй уулзах юм.

Тэрбээр Их Британий ерөнхий сайд Дэвид Кэмеронтай түр уулзахаас гадна, харин АНУ-ын ерөнхийлөгч Барак Обаматай тусгайлан уулзах төлөвлөгөө хөтөлбөрт тусгаагүй талаар урьд нь ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдээлсэн билээ.

Түүний зэрэгцээ тэрбээр ОХУ болон АНУ-ын ерөнхийлөгчид ДХУ-ын явцад уулзаж ярилцах ихээхэн боломжтой гэж тэмдэглэлээ. Урьд өмнө хоёр удирдагчийн уулзалт ДХУ-ын талбарт төлөвлөгдөөгүй, «Учир нь юуны өмнө америкчууд болон бид түүний бүрэн хэмжээний бүтэшгүй уулзалтыг Москвад бэлтгэсэн» гэж Ушаков тайлбарласан юм.

ДХУ-ын эхний өдөр уламжлалт ёсоор БРИКС-ийн оролцогч орнуудын төлөөлөгчдийн тэргүүнүүдийн уулзалт болно. Олон улсын Валютын Фондын (ОУВФ) удирдлагын системийг өөрчлөх, Фондын түргэн хөгжиж байгаа эдийн засгийн үүргийг дээшлүүлэх талаар дэлгэрэнгүй санал хүсэлтийг солилцохоор төлөвлөжээ.

Оросын ерөнхийлөгч 9 сарын 6-нд нилээн хэдэн уулзалтыг товлосон байна. ДХУ-ын хүрээнд Их Британи, Турк, Энэтхэгийн ерөнхий сайдуудтай, мөн Бразил, Сингапур, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын удирдлагуудтай богино хэмжээний харилцан ярилцлага хийхээр төлөвлөгджээ.

Түүнээс гадна G20-ийн ДХУ-ын өмнө Петрбургт нилээд хэдэн арга хэмжээнууд өнгөрсөн лхагва гарагт болж өнгөрсөн байна. Оролцогч улсуудын төлөөлөгч ирж байгаатай холбогдуулан олон улсын хэвлэлийн төвүүд ажлаа эхэлсэн байна.

ДХУ-д БНХАУ-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Өмнөд Солонгос, Турк, Аргентин,Итали болон өөр бусад орнуудын төлөөлөгчдийн тэргүүнуүүд аль хэдийн хүрэлцэн иржээ. Санкт-Петербургийн Улсын Их Сургуулийн оюутнуудын өмнө НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Гин Мүн лекц уншсан байна.