Саран дээр ус ихтэй, гэхдээ ус их гүнд байгаа. Ийм дүгнэлтийг эрдэмтэд энэтхэгийн “Чандраян-1” төхөөрөмжийн авсан мэдээллийг судлан үзсэний дараа хийжээ. Эрдэмтэд цаашдын ирээдүйд ялангуяа, жолоодлоготой төхөөрөмжүүдийг төлөвлөхөд энэхүү агшинг тооцох хэрэгтэй гэдэгтэй санал нэг байна.

“Чандраян -1” гэнэт холбоо тасарсан 2009 он хүртэл тойргийн замаас дохио дамжуулж байсан, үүний дараа хуримтлагдсан мэдээллийн боловсруулалт одоо хирнэ явагдаж байна. Саяхан гэхэд л төхөөрөмжийн дээгүүр нь нисч өнгөрсөн томоо гэгчийн Буллиальд кратер /Bullialdus / ус агуулдаг болохыг тогтоосон. Үүнийг Саран дээр байдгийг хэдэн жилийн өмнө шинжлэх ухааны станцууд, тухайлбал, оросын багажууд батласан . Гэтэл энд мөс бий болдог туулийн дүүргүүдийн тухай ярьж буй юм. Харин Буллиальд кратер нь экваторт ойр байдаг, ингэхдээ усны мөрийг төвөөс олоод зогсохгуй, эрт үеийн цохилтуудаас үүдэлтэй галт уулын дэлбэрэлтийн чулуулгуудас олжээ.

Шинэ баримтууд нь мэдээж хэрэг бидний хиймэл дагуул хэрхэн яаж бүтсэн тухай төсөөллийг өөрчилж магадгүй. Гэхдээ дан ганц кратерын мэдээлэл дээр суурилан Саран дээр хаа сайгүй устай гэж ярих нь булчимгүй зүйл. Энд тоо баримт /статистик/ бага байна. Бусад картеруудыг шалгах хэрэгтэй байна. Түүнээс гадна изотопын шинжилгээний туслалцаатай тэнд ямар ус байгаа болохыг лавлаж болно. Солирын юм уу, гүний юм уу. Үүнийг хэдэн арван метрийн гүнд өрөмдөх чадвартай төхөөрөмжөөр тоноглогдсон саран дээр явагч юм уу, эсвэл буух станц хийж чадна. Тэр усыг олборлоход хялбар байх нь эргэлзээтэй гэж Оросын шинжлэх ухааны акдемийн сансар судлалын хүрээлэнгийн ажилтан Владислав Третьяков таамаглаж байна.

Тэр ямар байдалд байх вэ? Шингэн байх нь юу л бол. Энэ нь эрдэсүүдийн адил холбоотой ус байх болов уу. Яг л цемент шиг, хэрвээ ус нэмбэл бетон болдогтой адил. Бетоноос усыг гаргаж авахын тулд халаах хэрэгтэй. Тэнд мөн адил. Хэрвээ хэлхээтэй ус байгаа юм бол, үүнийг гаргаж авах хэцүү. Ийм олборлолтыг явуулах нь их бэрхшээлтэй.

Владислав Третьяк мөн кратерыг хэдэн сая жилийн өмнө бий болсон байхыг анхаарчээ. Тиймээс гадна тал руу чулуулгуудтай хамт цацагдсан гүний ус хадгалагдсан нь юу л бол. Энэ байрыг нь өөр нэг үүнтэй гадаргуун дээр ойрхон орших өөр нэгэн биетийн, жишээлбэл, солирын ч юм уу, ус эзэлсэн байх.

Энэтхэгийн төхөөрөмжийн хийсэн нээлт нь Сарыг эзэмших ирээдүйг ойртуулж байна гэдэгт МГУ- ийн физикийн факультетын одон орон судлалын тэнхимийн доцент Владимир Сурдин итгэлтэй байна: «Ганц тэндээс ус байгаа гэдэгт найдан зөвхөн туульд ажиллах нь ерөөс сонирхолгүй зүйл. Хэрвээ Сарны гадаргуун дор ус байгаа бол шинжлэх ухааны станцыг аль ч газар тавьж болно. Ус маш чухал. Эрчим хүч байвал, өөрөөр хэлбэл нарын туяа байна, энэ бол кислород болон ус төрөгч, өөрөөр хэлбэл пуужингийн сайн түлш байна. Хэрвээ хаа сайгүй байгаа бол Саран дээрээс эх дэлхий рүү буцаж нисэхэд зориулан түлшээ олборлох юм уу, эсвэл солир юм уу, Ангараг гариг рүү нисэхэд ашиглаж болох юм» гэж тэр ярьлаа.

Мэдээж хэрэг авсан мэдээллүүдийг хиймэл дагуулын бүхий л гадаргуугаар нарийн шалгах хэрэгтэй гэж шинжээч ярьж байна. Үүний анхны алхам одоо бэлтгэгдэж байгаа орос-европын шинжээчдийн бүлэг болж мэдэх юм. Тэд хэдэн метрийн өрөмдлөг хийх туршлага явуулахаар Саран дээр очно. Ингэхэд ядаж хэдэн метрийн гүнд мөс байгаа гэдгийг мэдэж авах нь чухал. Хэрвээ Сар бүх талаасаа “нойтон” байх юм бол, үүнийг судлахад амархан бөгөөд ирээдүйд ашиглахад боломжтой юм.