Москва G20 дээр Сирийг тойрсон хурц байдлыг хэлэлцэхийг санал болгож байна. Санкт-Петербург хотод 9 –р сарын 5,6 ны өдрүүдэд ДХУ зохиогдоно. Путин 8 –р сарын 21- нд химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй Дамаскийн орчмоос дээж авсан НҮБ –ын шинжээчдийн ажлын дүгнэлтийг хүлээхийг уриалав. Орос улсын зарчмын байр суурь үй олноор утсгах зэвсгийг хэрэглэсэн хэн ч байсан энэ бол гэмт хэрэг.

Сирид химийн зэвсэг хэргэлэсэн нь хөдлөшгүй баримттай тохиолдолд тэд НҮБ-ын АЗ –д үүнийгээ өргөн барих ёстой. Одоогоор иймэрхүү хөдлөшгүй баримтууд байхгуй байна гэж Оросын нэгдүгээр суваг телевиз болон америкийн АП мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн. Аль нэг талаас химийн зэвсэг хэрэглэсэн баримтууд ирэхэд тэр үед үйл ажиллагаагаа явуулах ёстой гэж Путин нэмж хэлсэн: «Бид энэ засгийн газрыг хамгаалаагүй. Бид олон улсын эрхийн хэв хэмжээ болон зарчмуудыг хамгаалж байна, бид орчин үеийн энхийн журмыг хамгаалж байна. Бид одоогийн үйлчилж байгаа олон улсын журам, дүрэм, эрхийн хүрээнд гагцхүү хүч хэрэглэх боломжтой журмын хэлэлцүүлгийг хамгаалж байна. Бид одоо үүнийг хамгаалж байна. Энэ нь туйлын үнэт зүйл. Хүч хэрэглэхтэй холбоотой асуудлуудыг НҮБ -ын АЗ ийн хүрээнд асуудлууд шийдэгдэж байгаа үед, эрх зүйгүй шийдвэрийг хэнд ч, ямарч шалтгаанаар гаргаж мэдэх юм» гэж хэллээ.

Тэр ч бүү хэл АНУ –ад шинжээчид нь засаг захиргааны өргөн барьсан баримт нотолгоонууд нь хангалтгүй байгаа бөгөөд энэ нь сөрөг хүчнийхний өөрсдийн ивээн тэтгэчдэд цэргийн ажиллагаа явуулахад нь шалтаг өгөх гэсэн урьдаас төлөвлөсөн өдөөн хатгалга гэдгийг үгүйсгэхгүй байна. АНУ Дамаскийн эсрэг хүч хэрэглэхээ зарласан. Цагаан ордон ирэх долоо хоногт конгрессын дэмжлэгийг авахаар санаархаж байна.

Нөгөөтэйгүүр, НҮБНҮБ ын шинжээчдийн Дамаскаас авсан дээжүүдийг 9 –р сарын 4 нд Гаагт Химийн зэвсэг хэрэглэхийг хориглох байгууллагын мэргэжилтнүүдэд шилжүүлсэн. Энэ нь байлдааны хордуулах бодисын экспертизын шинжилгээ явуулах дэлхийн нэр хүндтэй байгууллага. Шинжилгээний дүн гурван долоо хоногоос нааш гарахгуй. Үүний дараа дүгнэлтүүдийг хийж болно гэж оросын ерөнхийлөгч үзэж байна: «Хэрвээ алан хядагчид үй олноор хөнөөх зэвсгийг хэрэглэсэн нь тогтоогдох юм бол, АНУ алан хядагчдаа яах болж байна? Тэдгээр ивээн тэтгэгчид алан хядагчдаа яах бол? Зэвсэг нийлүүлэлтээ зогсоох уу? Тэд нарын эсрэг байлдааны ажиллагаа явуулах уу?» гэж хэллээ.

Владимир Путинтэй ярилцлага хийх үеэр саяхан цуцлагдсан АНУ- ын ерөнхийлөгч Барак Обамагийн Москвад хийх айлчлалын тухай яригдсан. Америкийн ерөнхийлөгчтэй олон зүйлээр хэлэлцэн ярилцахыг хүсч байна гэдгийг Оросын ерөнхийлөгч яриандаа тэмдэглэсэн: «Орос улсын байр суурьтай холбоотой зарим асуудлаар америкийн ерөнхийлөгчийн засаг захиргаа зарим нэгэн байдлаар цухалдаж байгаа гэдгийг бид ойлгож байна. Гэхдээ яая гэх вэ. Миний бодход яг үнэндээ цухалдахгуй байвал сайнсан, тэгээд хамтдаа тэвчээртэй байж, өөр шийдвэрүүдийг эрэлхийлэх хэрэгтэй» гэж хэлсэн.

“Тун удахгуй 9 –р сарын 5 ны өдөр Санкт-Петербургэд нээгдэх “G20” -ийн ДХУ -ын талбарт түүнд Обаматай уулзаж, эр илүү чухал асуудлуудыг хэлэлцэн ярилцах боломж гарна” гэж оросын ерөнхийлөгч мэдэгдсэн.