Хятад улс АСЕАН-ы хүчин чадал дээр тулгуурлан шинэ «хятадын гайхамшиг» гэгчийг бутээхийг санаархаж байна.Хятадын өмнө тэнгисийн арлуудаас болж ууссэн зөрчилдөөнийг зөөлрүүлэхийн тулд эдийн засаг дахь худалдаа хамтын ажиллагааг ашиглахаар шийджээ гэж БНХАУ-ын Терийн Зевлелийн ерөнхий нарийн бичгийн дарга Ли Кэцян Экспо «Хятад-АСЕАН» -ы нээлт дээр хэлсэн угийг Москвагийн олон улсын гадаад харилцааны дээд сургуулийн улс төр судлалын факультетийн декан Алексей Воскресенский тайлбарлажээ.

Бүхнийг хамарсан эдийн засгийн туншлэлийн талаар яриа хэлэлцээг эхлэх нь чөлөөт худалдааны бусийг өргөжүүлж, санхуу-хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны талбар Хятад-АСЕАН-г бий болгох юм. Зорилго нь 2 талт худалдаа арилжааг 2020 он гэхэд 1 триллион долларт хүргэх явдал. Энэ санаачлагыг Ли Кэцян, Тайланд, Лаос, Сингапур, Вьетнам, Мьянма улсуудын дээд удирдлагуудын оролцоотойгоор дүрьджээ.

АСЕАН үйлдвэрлэл хөгжсөн улсуудад ойртуулах үндэс суурийг амжилттай бутээн байгуулах болно. Үүний тулд зах зээлийн идэвх санаачлагад өргөн боломж олгогдож байгаа ба улс орон бизнесийн хоорондын харьцаа сайжирч байгаа юм. Уунд эхний ээлжинд Ли Кэцяны багийнхан анхаарлаа хандуулжээ: «Ли Кэцян өөрийгөө тойруулан хятадын эдийн засагчид, тэр тусмаа ШУ-ны академийн дээдсүүдээр хүрээлүүлжээ. Түүний санаачлагын цаана зүгээр нэг улс төрийн уриа лозун биш детальчлан боловсруулсан төлөвлөгөөнүүд байгаа юм. АСЕАН-д хдалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны асар хучтэй ес журмын үндэс суурь хуримтлагджээ. Хятад улс туунд өөрийн механизмыг ойртуулахыг хусэж иймээс бух нийтийн түншлэл хамтын ажиллагааг санал болгосон байна. Хятад улс чадалтай худалдаа эдийн засгийн тунш учир энэ нь АСЕАН-ы хувьд ч маш чухал юм» гэж хэллээ.

Иймээс АСЕАН-тай худалдаа эдийн засгийн харилцаа холбоогоо эрчимжуулсэнээр Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудын асуудлаар Филиппин, Вьетнам, Малайз, Бруней зэрэг орнуудтай эвлэрэх арга зам хайхыг хичээж байгаа гэдэгт Алексей Вознесенский итгэлтэй байгаа юм: «Хэрэв та бухэн энэ арлууд манайх гэж мэдэгдвэл бус нутагт ул итгэлцэл бий болж цэрэг дайны зөрчил тэмцэл есч, эдийн засгийн ямар ч ашиг орлого олж авч чадахгуй нь ойлгомжтой. Тэр ч буу хэл энэ арлуудыг үнэн чанартаа эзэгнэж тэнд цэргийн бүрэлдэхүүнээ байрлуулсан ч, түгшүүрт байдал эдийн засгийн хөгжилд саад болох болно. Энэ нь газар нутгийн зөрчлөө ур бүтээлтэй шийдвэрлэх оролдлогыг хийж буй Хятадын чухал чанар юм. Харин чухам яг яаж шийдвэрлэх вэ гэдэг нь маш сонирхолтой болохыг бид харах болно» гэллээ.

Өмнөд Хятадын тэнгисийн талаар Бээжингийн байр суурийг дахин авч хэлэлцэхээр енгерсен мягмар гарагт Ли Кэцян худалдаа херенге оруулалтын дээд хэмжээний уулзалт Хятад-АСЕАН-ны талбарыг сонголоо. Хятад улс, Олон улсын эрх, туухийн баримтуудыг хундэтгэн узэх ундсэн дээр эв найртай зөвлөгөөний замаар газар нутгийн маргаанаа шийдвэрлэх аргыг хайхад бэлэн байна.

Энэ удаа ДХУ-ын зочдын дунд Филиппины ерөнхийлөгч III Бенингно Акино байхгуй бөгөөд шалтгаан нь Хятад улстай Өмнөд Хятадын тэнгисийн арлуудын зөрчилдөөн хурцадсантай холбоотой юм. Хятад-АСЕАН-ы Наньнинд болсон ДХУ дээр Ли Кэцяны хэлсэн уг Филиппины БХ-ын сайд Вольтайр Гасмины мэдэгдэлтэй цаг хугацаагаараа давхацсан нь сонирхолтой. Хятадаар Хуанъянь арал буюу маргаантай Скарборо хадны орчим тавцан дээрээ бетонан хавтантай БНХАУ-ын эргийн хамгаалалтын 3 хөлөг онгоц бий болсон нь түүнийг тугшихэд хүргэжээ.

« Эхлээд усанд чулуу хаяж дараа нь ероолд шон шааж түүн дээрээ сүүрь цутгана. Хэрэв байдлыг хянахгуй бол биднийг эргээд очиход цэргийн хуаран аль хэдийн бий болсон байхвий» гэж узэж байгаагаа Филиппины БХ-ын сайд илэрхийлсэн байна.

Хятад улс юуны емне АНУ Филиппинд цэргийн бааз гэгчээ байгуулах хүсэлтэй байгаагийн сүүрин дээр маргаантай дүүрэгт өөрийн идэвхийг нэмэгдуулж байгаа юм. Энэ талаар яриа хэлэлцээрийн шинэ үе шат дараагийн 7 хоногт АНУ-д эхлэх болно. АНУ-ын цэргийн оролцооны өсөлт Филиппины ашиг сонирхолд нийцэж буйг Манилд нуухгуй багаа юм. Энэ нь Емнед Хятадын тэнгисд Хятадтай газар нутгийн маргаан хурцадсан цаг үед улс орны БХ-ыг бэхжүүлэх боломжийг бэхжүүлэх ерөнхий стратегийн нэгээхэн хэсэг юм.