Хятадын блогеруудын дунд “ бугуйн цагтай түшмэд” нэрээр алдаршсан Шэньси мужийн үйлдвэрлэлийн аюулгүй байдлын удирдах газрын тэргүүн Ян Дацай авилгын хэргээр шүүхийн хаалга татлаа. Ян Дацайн үнэтэй бугуйн цагтай зураг Интернетээр өргөн тарсаны дараа түүний үйл ажиллагаанд анхаарал тавих болсон юм. Хятадын интернет хэрэглэгчдийн үзэж байгаагаар даруухан цалинтай түшмэд ийм үнэтэй зүйлийг авах боломжгүй .

Ян Дацай нь 11,77 сая юаний эд хөрөнгийг авилгын замаар олж авсан хэргээр шүүгдэж байна. Түүний эд хөрөнгийн /5,04 сая юань / хууль ёсны гарал үүсэл нь нотлогдохгуй байгаа. Шүүхийн таамаглаж байгаагаар, төрийн албан хаагчийн даруухан цалингаар ийм хөрөнгийг хууль ёсоор олж авч чадахгуй. Ихэнхи үнэт зүйлүүдийг тэр найз нөхөд, хамт ажилладаг хүмүүсээс бэлгэнд авч байсан гэж хэрэгтэн мэдэгдсэн.

Ян Дацайд авилгын хэргээр ял оноосон. Мөрдөн байцаах ажлын үеэр Ян Дацай бизнесийн үлй ажиллагаа явуулхаар зөвшөөрөл авахыг хүссэн компаниудаас авилга авч басйан нь тогтоогдсон. Нийт авилгын хэмжээ 250 мянган юань.Ялын тогтоолыг хоёр жилийн дараа гүйцэтгэнэ.

Өнгөрсөн оны 8 –р сарын 26 нд Шэньси мужид зам-тээврийн томоохон осол гарах үеэр Ян Дацайгийн инээмсэглэж байгаа зураг хэвлэлүүдэд нийтлэгдсний дараа түүний уналт эхэлсэн. Тэр үед осолд 36 хүн амь үрэгдсэн. Эмгэнэлт явдлын дараа сэтгэл санаагаар унасан хүмүүсийг жаахан баясгахыг хүссэн гэж Ян Дацай өөрөө мэдэгдсэн байдаг. Хожим үүнийг түүнтэй ажиллаж байсан хүмүүс нотлосон ч, яхтадын нийгэм Ян Дацайгийн эл байдалд эрс шүүмжлэлтэй хандах болсон. Олон хүн түүнийг эмгэнэлт явдлын үеэр хүйтэн сэтгэл гаргасан гэж үзсэн.

Олон нийтийн анхаарлыг Ян Дацайны бугуйн цаг татсан. Хятадын интернет хэрэглэгчид түүний даруухан цалингаар ийм үнэтэй цаг авч дийлэхгүй гэж хэлэлцэж байв. Тэр үед интернет хэрэглэгчид нь түүнийг “инээмсэглэх дарга “ ба “ “тансаг цагтай түшмэд” гэж нэрлэсэн. Энэ байдал хуулийнхныг түүнийг шалгахад хүргэсэн. Интернет хэрэглэгчид Ян Дацайн зургуудаас түүнийг олон нийтийн өмөн төрөл бүрийн 11 үнэтэй бугуйн цагтай болохыг харжээ. Мөрдөлтийн явцад түүнийг нийт 83 ширхэг нэртэй брендуудийн үнэтэй бугуйн цагтай болохыг тогтоожээ. Мужийн намын хянан шалгах комиссийн сахилгын хорооны шийдвэрээр өнгөрсөн оны 9 р сараас түүнийг албан тушаалаас нь огцруулж, Хятадлын КН –ын эгнээнээс хөөсөн.

Шанхайн “Шанвэй” өмгөөллийн компаний өмгөөлөгч Хань Гоцюань “Глобаль таймс” сонинд өгсөн ярилцлагадаа Ян Дацайн тохиолдол нь өндөр албан тушаалтнууд хөрөнгөө мэдүүлж байх системийг байгуулах шаардлагатайг харуулж байна гэж ярьжээ. Түүнээс гадна тэрээр ийм төрлийн системийг нэвтрүүлэхийн эсрэг маш хүчтэй тэмцэж байгаа, тиймээс өндөр албан тушаалтнуудын зүгээс хөрөнгийн мэдүүлгээ ойрын үед гаргаж эхлэнэ гэдгийг хүлээхийн хэрэггүй.

БНХАУ -ад Интернет нь авилгач түшмэдүүдтэй хүчтэй тэмцэх зэвсэг болж байна. Хөгжил, шинэчлэлийн үндэсний комиссийн дэд тэргүүн Лю Тенань хээл хахуулийн хэргээр баривчлагдсан, түүний дараа “Цайцзин” сэтгүүлийн ерөнхий редактор Ло Чанпин өөрийни блог дээр Лю Тенанийг шүүмжилсэн мэдээллийг нийтэлсэн.

Долоо хоног ч өнгөрөөгүй байхад сүлжээнд хятадын түшмэдүүд, цагдаагийнхан юм уу, урлагийнхантай холбоотой шинэ шинэ баримтууд гарч ирж байна. Баримтуудаар баяжуулсан эдгээр илчлэлүүд нь шүүхээр албан ёсоор шүүхэд иүлхэц болж байна. Учир нь Хятадын дарга Си Зиньпинь “барууд, ялаануудад” тэмцэл зарлсан. Түшмэдүүд “Блогеруудын армийн” эсрэг зогсох улам хэцүү болж байна. Албан ёсны мэдээгээр, Хятадад Интернет хэрэглэгчдийн тоо 7 –р сарын сүүлийн байдлаар 591 саяд хүрчээ.

Хятадын эрх баригчид интернетийн байдлыг “нийцүүлэх” бодлого явуулхыг оролдож байна.Тухайлбал, “интернетийн алдартнуудын “нийтлэлүүдэд эерэг, бүтээлч мэдээллүүдийг оруулж байхыг хятадлын интернет хэрэглэгчдийг уриалж байна. Эрх баригчид намын нэр хүндийг хүчтэй унагахаас болгоомжлон, сүлжээний зочдыг анхааралтай ажиглаж байна.