Хоер пуужин-байг өнгөрсөн мягмар гарагт Газрын дундад тэнгист хөөргөсөн нь баллистик зорилгыг цохих чадвартай Сирийн Пуужингийн эсрэг хамгаалалтын системийг байрлуулах газар, хариу өгөх цаг хугацааг шалгах оролдлоготой байжээ. Энэ тухай «Изветия» сонинд ОХУ-ын ЗХ-ний Жанжин штаб илэрхийлсэн байна. Израилийн талын мэдэгдлээр, 2 бай-пуужингуудыг израилийн пуужингийн эсрэг хамгаалалтын системийг шалгахын тулд хөөргөсөн байна.

Газрын дундад тэнгисийн төв хэсгээс 2 пуужинг Москвагийн цагаар 10 цаг 16 минутад хөөргөснийг Оросын өмнө хэсэгт орших Армавир дахь радиолокацийн станц буртгэн авчээ. Нислэгийн зам Газрын дундад тэнгисийн зуун эргийн чиглэлд өнгөрсөн байна. Эрэг хүрэхээс 300 м-ийн наана пуужин усанд унажээ. Энэ 2 баллистик пуужинг хөөргөсөн тухай БХ-ын сайд Сергей Шойгу Зэвсэгт Хүчний Дээд ерөнхий командлагч Владимир Путинд нэн даруй мэдэгдсэн байна.

Пуужин хөөргөсөн тухай мэдээлэл бий болсоны дараа дэлхий нийт хэрхэн хүлээн авсан нь олонхийг гайхшрууллаа. Хэн хөөргөснийг хэдэн цагийн турш мэдэж чадахгуй байлаа. Тэр талаар зөвхөн Орос улс л олж илрүүлсэн юм шиг санагдсан. Хойд атлантын эвсэл болон Европын холбоо тайлбар өгөхөөс татгалзаж байлаа. Пуужингийн хөөрөлтийн талаар Парист болон Римд юу ч мэдэхгүй байв. Газрын дундад тэнгист Сирийн эргийн орчим орших америкийн цэргийн хөлөг онгоцнууд пуужин хөөргөөгүй гэж Пентагон яаран мэдэгдсэн байна.

Иймэрхүү туршилт одоо үед тун цагаа олоогуй явдал. Энэ нь байдлыг хурцатгаж байгаагаас өөрөөр хэлэх аргагуй юм гэж улс төр судлаач Евгений Войко ярьж байна: «Байдал маш түгшүүртэй бегеед дурын ийм алхам хариу уйлдлийг өдөөж болох юм. Иймээс энд энэ уйл явдлын бух оролцогчдын мэдээллийн болон сэтгэл санааны бэлтгэл шалгагдах ба Сирийн болон Оросын засгийн газрын хэдий тэвчээртэй болох нь харагдах» болно.

Үүний зэрэгцээ америкийн конгрессийн олон улсын харилцааны сенатын хороо Сири дэх цэрэг дайны уйл ажиллагааг 60 хоногийн турш авч үзэх тогтоолын теслийг боловсруулсныг мэдээллийн агентлаг мэдээлжээ. Түүнээс гадна америкийн конгрессийн захирамжаар үйл ажиллагаа дахин 30 хоногоор сунгагдаж болзошгуйг төсөлд харгалзан үзсэн байна. Сирид явуулах цэрэг дайны уйл ажиллагааны эцсийн шийдвэр 9 сарын 9-ний парламентын зуны амралт дуусахад АНУ-ын конгрессоор шийдвэрлэгдэх естой.

Болзошгүй уйл ажиллагааг эхлэхээр Газрын дундад болон Аравийн тэнгис, Персийн буланд Сирийн хил руу америкийн хөлөг онгоцнууд, тэр дундаа далавчит пуужин «Томагавк» -ийн хамтаар 4 эскадрын мина зөөгч онгоц ойртон ирсэн байна. Иймээс бус нутагт хөөргөсөн дурын пуужин дайн эхэлсэний дохио болох юм. Израилийн саяхны Пуужингийн эсрэг хамгаалалтын систем бус нутагт өрнөж буй ээлжит адал явдлын бух оролцогчдын сэтгэл санааны тэвчээрийг шалгах суулчийнх биш нь гарцаагуй. Жишээлбэл, израилийн армийн эх булагаас «Известия» сонинд, израилийн зэвсэгт хучин 7 хоногийн турш Голаны өндөрлөг орчимд израиль-сирийн хилийг довтлох ажиллагааны сургуулилтыг зохион явуулна гэж мэдээлжээ. Сургуулилтад ил задгай газар нутгийг эзлэн авах зорилгыг хэрэгжүүлэх газар дээрх довтолгооны нэгдлүүд оролцох юм.