АНУ- ын Конгресст Сирид цэргийн ажиллагаа явуулах талаар зөв зүйтэй эсэхээр шийдвэр гаргах хариуцлагатай мөч тулж ирээд байна. Одоохондоо сенаторуудын санал хуваагдаад байна. Гэвч ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа өөрийн саналыг дээд зэргээр дэмжүүлэхийн тулд, хууль тогтоогчдыг “ боловсруулалтанд “ оруулж эхлээд байна. Ингэхдээ цохилтыг сенатын дэмжлэггүйгээр өгч магадгүй ч, Обамад энэ нь маш чухал юм. НҮБ ч тэр, НАТО ч тэр, тэр ч бүү хэл Их Британь ч тэр, АНУ -ын ерөнхийлөгчийг энэ асуудалд дэмжихээр шийдсэнгүй.

АНУ ын Сенатын гадаад хэргийн хороо 9 –р сарын 3 нд Сирид цохилт өгөх нь зөв зүйтэй эсэхийг хэлэлцэнэ. Сенаторуудад цэргийн ажиллагаа явуулхыг дэмжих асуудлаар илгээсэн лавлагаанд, сирийн дэглэмийг үй олноор нь устгах зэвсгийг ашиглах боломжоос нь салгах зорилготой гэжээ. Гэтэл тэр бүр сенатор энэхүү зорилт нь АНУ- ын үндэсний ашиг сонирхолд нийцэж байгаа гэдэгтэй санал нэгдэхгүй байна. Жишээ нь, Бүгд найрамдах намын Алан Грейсон, АНУ нь“ улс орныг хэдэн арван, магадгүй түүнээс илүү олон жилээр дайнд татан оролцуулж байгаа цэргийн адал явдлуудад “ боломж олгож болохгуй гэж мэдэгдэв. Байдлыг улстөр судлаач, америк судлагч Федор Войтоловский ийн тайлбарлаж байна: «Сенаторууд болон конгрессын гишүүд нь өөрсдийн сонгогчдын урмыг хугалахгуйн төлөө байна. Америкийн нийгэмд сүүлийн судалгааны дүнгээр, Сирийн ажиллагааг нийт олноороо дэмжихгүй байна. Цэргийн ажиллагааны эсрэг тэмцэгчид нь уг ажиллагааг дэмжигчдээс хавьгүй олон байна. Янз бүрийн судалгааны дүнд, америкечуудын 60 -70 % Сирид цохилт өгөхийн эсрэг байр суурьтай байгаа аж. Үүнтэй холбогдуулан америкийн парламентын гишүүд өөрсдийн сонгогчдын эсрэг явахыг хүсэхгүй байна» гэж Федор Войтоловский ярьж байна.

Конгрессын хэлэлцүүлэгт орсон Штабуудын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн Мартин Демпси өмнө нь сирийн кампанит ажлыг санамсаргүй тансаглал хэмээн үзэж байна гэж ярьсан. Нэг талаас энэ нь АНУ ын төсөвт нэмэгдэл ачаа болно, нөгөө талаас энэхүү ажиллагааны уршгийг урьдаас хэлж болох юм.

Яг хэрэг дээрээ Сирид цохилт өгөх шаардлагатай байгаа талаар АНУ ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон Пентагоны тэргүүн Чак Хейгел нар чухам бодож байгаа талаар улстөр судлаач Федор Войтоловский ингэж ярьж байна: «Би төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Чак Хейгел нар руу анхаарлыг хандуулхыг хүсч байна. Тэр хоер хоеулаа сенатор байсан. Жон Керри бүр Конгрессын олон улсын асуудал эрхэлэх хорооны тэргүүн байсан. Энэ хоер Конгресст маш их нөлөөтэй. Тэгээд ч энэ тогтоолын процесс хэдий хугацаагаар сунжирхаас Керри, Хейгель хоёр үнэхээр Сирид нэн даруй хүчний ажиллагаа явуулахад сонирхолтой байна уу гэдэг харагдана. Эсвэл тэд нэр хүндээ бодож, цэргийн ажиллагааг тойрохын тулд улс төрийн хэрэгслүүдийн туслалцаатай асуудлыг шийдэх сонирхолтой байж» мэднэ.

Үүн дээр нэмж хэлхэд Оросын парламентчид америкийн мэргэжил нэгт нөхдүүдтэйгээ уулзах саналыг тавьсан. Оросын парламентын төлөөлөгчид нь яриа хэлэлцээний явцад америкчуудыг сири йн асуудлаар ул суурьтай байр суурийг эзлэнэ гэдэгт найдаж байна.

Харин АНУ ын ойрын холбоотон Их британь Вашингтонд эвгүй сюрприз барьлаа. Нэгдсэн вант улсын парламентын гишүүд олонхийн саналаар сирийн кампанит ажиллагаанд оролцохоос татгалзав. Уг ажиллагаанд Хойд атлантын эвсэл ч оролцохыг хүссэнгүй. “ Сирийн дэглэмийн эсрэг олон улсын ажиллагаанд би НАТО-гийн үүрэг ролийг олж харахгуй байна “гэж НАТОгийн ерөнхий нарийн бичгийн дарга Андерс Фог Расмуссен хэллээ.