Оросын эрдэмтдийн булэг Монгол орноос эргэн ирлээ. Тэд Төв Азийн алдарт шинжээч Петр Козловын хийсэн экспедицийн маршрутаар явжээ. Энэ бол Оросын олон их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн геологичид, археологичид, туухчид, угсаа зуйчид оролцсон иж бүрдмэл экспедици байсан бөгөөд Оросын газар зүйн нийгэмлэгийн ивээл дор зохион явагджээ.

1883-1926 онуудад Петр Козлов Монгол, Дорнод Тевд, Хятадын баруун болон хойд нутгаар 6 удаагийн томоохон экспедицийг явуулсан байна. Энэ экспедицийн явцад амьтан ургамалын дэлгэрэнгуй тайлбарласан бичлэг, угсаа зуйн өргөн хэмжээний материал, газрын зураг дээр газар зүйн шинэ тэмдэглэлүүд бий болж. Эртний булш бунханыг ухаж судлан, сөнөсөн Тангадын Хар-Хотыг олжээ.

Петр Козловын янз бурийн онуудад хийсэн аялалын чиглэлүүдийг Оросын эрдэмтэд өөрийн маршрутдаа хамруулсан байна. Энэ нь Тува улсын нийслэл Кызыл хотоос эхлэн Улаанбаатар хот хүртэл Увс нуур, Завхан, Хөвсгөл, Сэлэнгэт аймгийн нутгуудыг дайран онгорчээ. Тувагийн улсын их сургуулийн бух нийтийн туух, археологийн кафедрын доцент, булгийн ахлагч Елена Айыжи ийн ярьж байна: «Экспедицийн онцлог гэвэл, Козловын үеэс туухчид туухчидтэйгээ, угсаатан зуйч угсаатан зуйчтэйгээ гэх мэтээр янз бурийн салбарын эрдэмтэд хамтдаа явах нь цеен болсон явдал юм. Тухайн улс орны амьдралын үе давхаргыг хамарч, оролцогчид хоорондоо харьцаж үзсэн харснаа өргөжүүлэхийн тулд бид ийм иж бурдлийн булэг бүрдүүлсэн билээ. Экспедицийн бараг бух гишууд анх удаагаа Монголд очсон бөгөөд тэдний гол уйл ажиллагаа Сибиртэй холбоотой байна. Энэ нь тэдэнд харьцуулан судлах боломжийг олгож байгаа юм» гэж хэллээ.

Биологичид Сибирийн хана ч тааралддаггуй унэгний төрлийг олж тэмдэглэсэн байна. Археологичид Тюрк, монгол. Уйгурын булшыг судалж, хад чулуун дээрх бичгийг тайлан уншсан байна. Янз бурийн ундэстэн ястантай уулзсан угсаа судлаачид ч терел брийн материал цуглуулж чаджээ хэмээн Елена Айыжи ярьж байна: «Монголын хилийн янз бурийн талд нутаглан орших буга хариулагч тувачуудын адил төстэй болоод ялгаатай талыг тэмдэглэж авсан. Монголын хоньчин айлуудад айлчлан, дархад, баяд, халх ундэстэнгуудтэй уулзаж ярилцан тэдний соел ес зан заншилтай танилцан, улгэр домог, дуу хуурыг бичиж тэмдэглэж авсан билээ. Тэд бүгдээрээ л зочломтгой сайхан зантай байцгаасан. Хун болгон өөрийн гэртээ урьж ундэсний хоол цайгаараа дайлахыг хичээж байсан юм» гэж хэлсэн. ШУ-ны олдворын хажуугаар багагуй адал явдал ч тохиолдож байлаа: «Манай жип машинуудын нэг намагт суугаад бид тэнд хонохоос өөр аргагуйд хурсэн бөгөөд Цагаан нуурын хөдөөд беетэй уулзсан нь бидний хувьд их том адал явдал болсон юм. Бидэнд хамгийн их дурсамж улдээсэн газар бол Хевсгел нуур, Чингис ханы өөрийн том хүүдээ зориулан байгуулсан «Зуч» хэмээн нэрлэдэг хадны цогцолбор байлаа. Улаанбаатар хот ч бас өөрийн орчин үеийн европын төрхөөрөө биднийг гайхшруулсан юм» гэж хэлсэн.

Экспедицэд ороцогчдын санаагаар Монгол орон гэдэг өөртөө ихээхэн нууцыг агуулсан судалж шинжлэгдээгүй газар нутаг юм. Энэ аялал Оросын эрдэмтдий сонирхлыг Монгол руу татаж уриалан дуудсан аялал байлаа. Хачирхалтай нь Монголчуудыг өөрсдийг нь ч гэсэн мен адил. Ирэх жил Оросын геологийн нийгэмлэгийн экспедици дахин давтагдах бегеед Монголын ШУА энэ экспедицэд өөрийн ажилтангуудыг илгээхээр төлөвлөжээ.