Орос улс хөрөнгө оруулалтыг татахад тулгамдсан асуудлууд бий, гэхдээ татварын зохицуулалтын болон бизнесийн төрийн дэмжлэгийн түвшинд ОХУ нь БРИКС-ийн орнуудын хөршүүдээсээ түрүүлж яваа төдийгүй, Европын зарим орнуудын өмнө явна. Үүнийг олон улсын аудитын Ernst & Young компани гаргажээ. Санкт-Петербургийн “Их Хорийн” ДХУ –тай холбогдуулан тус компани “Их хорийн “ орнуудын ажил хэрэгч идэвхийг судлан шинжилжээ.

Ernst & Young компани ажил хэрэгч уур амьсгалыг таван үзүүлэлтээр шалгаруулжээ. Үүнд санхүүжилт авах, татварын ачаалал, мэргжилийн боловсон хүчин, нийтлэг дэмжлэгийн түвшин болон ажил хэрэгч соёлын хөгжил . “ Их хорийн “орнуудын 1,5 мянган компаний дунд явуулсан санал асуулгын дүнд хамгийн өндөр үзүүлэлтүүдийг АНУ, Их Британь, Кнад, Австрали болон Өмнөд солонгос авчээ. Хоёрдугаар мөрөнд Франц, Герман, Өмнөд Африкийн БНУ ба Япон. Орос улс нь гуравдахь бүлэгт орсон бөгөөд тус улсад бизнес явуулах нөхцөлийг Бразиль, Хятад, Мексик болон Саудын Аравтай харьцуулжээ. Харин чансааг Аргентин, Энэтхэг,, Индонез, Итали болон Түрк хаажээ.

Нөгөөтэйгүүр, E&Y компаний үзэж байгаагаар, Орос улс нь “Их хорийн “орнуудын дунд бизнесийг дэмжих нийтлэг түвшинг тэгүүлж байна. Энд бизнес эрхлэгчдэд зориулсан дэд бүтцийн байгуулалтыг үнэлсэн.Тухайлбал, бизнес-инкубаторууд, тэргүүлэх их сургуулиудтай хамтарсан судалгааны төслүүд, бизнес эрхлэгчдийн ашиг сонирхолуудыг төлөөлөх зэрэг юм. Гэхдээ оросын жижиг бизнес “их хорийн” орнуудын дунд хамгийн доогуур түвшинд байна. Тус улсад ажил эрхлэгчдийн дөнгөж 17 хувийг жижиг бизнес эзлэж байна. Харьцуулахад, Германд жижиг бизнес 59 %, АНУ -47%, Бразильд -37 % байна. Тиймээс E&Y жижиг бизнесийн хувьд “байдал сайжрах хандлага” ажиглагдаж байгааг тэмдэглээд, одоогийн байдалд нь шүүмжлэлтэй ханджээ.

Оросын шинжээчид ийм дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Тулгамдсан асуудлууд бий, гэхдээ эрх баригчид тэдгээрийг шийдвэрлэхийн тулд хангалттай тооны хэрэгслийг олгодог гэж Эдийн засгийн дээд сургуулийн профессор Иосиф Дискин үзэж байна: «Өнөөдөр бодитоор ашиглаж байгаагаас, илүү боломжууд байна гэж эдийн засагч ярьж байна. Чухамдаа бол бизнес засгийн газрын туслах төлөвүүдэд төдийлөн итгэхгүй байгаа бөгөөд төрийн дэмжлэгийн тухай ямар ч тайлбар гаргахгуй байна. Эндээс нөгөө засгийн газрын байгуулсан бизнесийн бодитоор ашиглаж хэрэгсэлүүдийн хооронд хугарал гарч ирж байна. Үүний дүнд E&Y шинжээчид Орос улсыг муугүй ирээдүй хүлээж байгаа гэж ярьж байна, гэхдээ одоохондоо бүрэн хэрэгжээгүй байна. Энэхүү ирээдүй, бодит байдлын хоорондын ялгаа нь мэдээж хэрэг, удирдлагаас хамааралтай, яагаад гэвэл, тэнд авилгын сэжүүрүүд бий юм. Гэхдээ үүнтэй зэрэгцэн бизнесийн өөрийнх нь идэвхгүй байдал болон өгөгдсөн хэрэгслүүдийг судлан, ашиглах эрмэлзлүүд байхгуйтэй холбоотой» гэж Иосиф Дискин ярьж байв.

 

E&Y компаний татварын чансаанд Орос улс “Их хорийн “орнуудын дунд 9 байранд орсон, ингэхдээ ЕХ болон АНУ өмнөх байрыг эзлэсэн. Тэгтэл харин эхний байранд ашигийн татваргүй, даатгалын татвар 11 %, хоршооллын татвар 20 % Саудын Арав оржээ. E&Y шинжээчид илтгэлдээ Их хорь ажил хэрэгч уур амьсгалыг сайжруулах асуудлаар жоруудыг санал болгосон бөгөөд бизнес эхлэн эрхлэх хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлэх нь маш чухал тэмдлэглэж байна. Түүнээс гадна ОХУ ын ЗГ одоогийн байдлаар шинээр байгуулагдаж байгаа жижиг үйлдвэрүүдэд хоёр жил татварын амралт олгох талаар хэлэлцэн ярилцаж байна.