Хичээлийн шинэ жилийн эхний өдөр Орос улсын ГХЯ ны тэргүүн Сергей Лавров Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн /МГИМО/ оюутнуудтай уулзалт хийв. Тавьсан асуултуудад хариулахдаа сайд олон улсын бараг үндсэн бүх асуудлуудыг хөндөв. Ингэхдээ сирийг тойрсон асуудлуудад хамгийн их анхаарал тавьлаа.

Сергей Лавровын оюутнуудтай хийсэн уулзалт МГИМО –гийн хэвлэлийн бага хурлын танхимд болж өнгөрсөн. Уулзалтанд голдуу нэгдүгээр курсийн оюутнууд оролцсон, учир нь багагуй хэмжээний энэ танхимд уулзалтанд оролцохыг хүссэн тэр бүр багтах боломжгүй юм. Лавров удиртгал болгон хэлсэн үгнийхээ дараа оюутнуудын тавьсан асуултуудад хариулахыг зөвшөөрсөн. Хамгийн эхэнд тавигдсан асуултуудын дунд сирийг тойрсон байдлын тухай асуулт байв. Оюутнууд одоогийн болж байгаа үйл явдал нь арван жилийн өмнөх иракийн кампанийг давтаж байгаа юм биш үү гэж асууж байлаа. Үүнд тодорхой адил зүйлүүд бий гэж Лавров хариулаад, учир нь ерөнхийлөгч Башар Асадын хувьд нөгөө л нэг Саддам Хусейны эсрэг явуулж байсан аргуудаа хэрэглэж байна . Ингэхдээ энэхүү хандлагыг бүх бүс нутагт хэрэглэж байна:«Лавров: Ойрхи-Дорнод, Хойд Америкийн тухай ярих юм бол энд хоёр стандарт үйлчилж байгаа бөгөөд хувийн чанартай нь илт байна. Дарангуйлагч нэгэн удирдагчид хувийн найрсаг бус харилцаатай байх нь түнийг ямарч үнээр хамаагүй огцруулахад хүргэж байна. Ингэхдээ хувийн найрсаг бус харилцаагүй, манай өрнөдийн түншүүдийн хувьд туслахууд болох дарангуйлагч удирдагчдын тухай энд огт яриагүй. Тэгээд мөн эдгээр уриа лозунгуудыг бүс нутагт шаардлагатай ардчилсан өөрчлөлтүүдээр замбараагүй бүрэх нь логик холбоогүй юм».

Сирид цохилт өгөхийг Ирактай адил үй олноор нь устгах зэвсгийг хэрэглэж болзошгүй болохыг таслан зогсоох үүднээс тайлбарлаж байна. Гэтэл одоо Иракт үй олноор нь устгах зэвсэг олдоогүй нь бүх хүнд тодорхой болсон. Тэгвэл өнөөдөр яг үүнтэй адил юм болж байна. Америкийн ерөнхийлөгч Башар Асадын химийн зэвсэг хэрэглсэн мэт шүүмжлэл үнэндээ хий хоосон юм гэж Лавров хэллээ: «Бидэнд ямарч утгагуй, тодорхой бус зүйлүүдийг харуулсан. Тэдгээр нь мэргэжлийн хүмүүс авсан гэхэд ямарч газар зүйн координатгүй, нэр ус ч үгүй, ямарч нотолгоогүй зүйлүүд байсан. Хаанаас авсан ямарч тайлбаргүй, Интернэтээр явж байгаа тэдгээр дүрс бичлэгүүдийг олон шинжээчид эргэлзээтэй гэж үзэж байна» гэж хэллээ.

Нөгөөтэйгүүр, өрнөдийн орнуудын таалалд нийцэхгүй ойрхи-дорнодын дэглэмүүдийг унагах ажиллагаа нь сайнаар дуусахгуй гэж сайд сануулав. Үүний жишээ Ливи болж байна. Муаммар Каддафийг огцруулсны дараа тус улсаас бүс нутаг даяар зэвсэг тарж эхэлсэн. Гэтэл Ливийн цэргүүд өнөөдөр хөлөө хүрэх газар бүх зэвсэгт мөргөлдөөнд оролцож байна.

Сергей Лавров үр дүнг дүгнэн ярихдаа, сирийн хямрал мяар ч байлаа гэсэн хүчний бус, улстөрийн аргаар шийдэгдэнэ.

МГИМО- гийн оюутнуудтай хийсэн уулзалт хоёр цаг үргэлжилсэн. Оюутнууд орос-америкийн харилцааны тухай, Өмнөд болон Умард солонгос, орос-хятадын хамтын ажиллагааны тухай болон бусад олон улсын улстөрийн салбарын сэдвүүдийг сонирхож байв. Лавров оюутнуудад хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэн, МГИМО- гийн төгсөгч байсны хувьд ирээдүйн дипломатуудад ГХЯ –ны ажилтнуудын 80 % энэ сургуулийн дипломтой гэдгийг сануулав.