68 жилийн өмнө яг энэ өдөр Номхон далайд Дэлхийн II дайн дуссан. Япон үг дуугүй бууж өгөх тухай тухай актанд гарын үсэг зурсан. Өнөөдөр Токиод дайны үр дүнгээр зүгээр нэг маргалдах бус, харин бүр үр дүнг эргэн харахыг оролдож байна. Ази-Номхон далайн бүс нутаг дэлхийд хамгийн аюултай болоод байна.

Энэ бүс нутаг дэвсгэрийн маргааныхаа тоогоор дэлхийд тэргүүлж байна. Ингэхдээ Дэлхийн хоёрдугаар дайны үр дүнгээр ЗХУ-ад орсон өнөөдрийн Японы Курилын арлуудын гомдол бол үр дүнг эргэн харах шууд оролдлого.

Хятад, Японы хооронд Дяоюйдао /Сенкаку/ арлуудаас болж хурцдаж байгаа сөргөлдөөн мөн л түүхийн тулгамдсан асуудал. Дэлхийн II дайны дараа тэдгээр нь түүхэн эх орон Хятадад буцаж очих ёстой бөгөөд үүнийг АНУ хянах ёстой байлаа. Гэтэл арлуудыг Японд шилжигдсэн бөгөөд тэд Хятадын тусгаар тогтнолыг хэзээ ч зөвшөөрөөгүй. Тэгэхээр зэрэг тэр дайны дайсагчид болон өнөөдөр хамгийн дотны холбоотон болоод байгаа АНУ, Японы санал болгосон чөлөөт шүүн хэлэлцүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй нь мэдээж. Энэ бол бүс нутгийн хурцадмал байдал нэмэгдэх талбар юм гэж Оросын ШУА-ийн Алс-Дорнодын хүрээлэнгийн шинжээч Валерий Кистанов ярьж байна: «Энэхүү хурцадмал байдлын голомт одоогийн ойрхи-дорнодын байдлаас илүү аюултай болж мэдэх юм. Яагаад гэвэл, энд Япон, хятадын сонирхол зөрчигдөөд байна. Япон бүс нутгийн эдийн засгийн гол гүрэн байсан. 2010 онд тэднийг Хятад шахсан, одоо Япон дэлхийд гуравт орж байна. Хоёр гүрний хооронд бүс нутагт бүхэлд нь төдийгүй дэлхий дахинд ч сөргөөр нөлөөлж болзошгүй хурцадмал бий болж байна».

Нутаг дэвсгэрийн маргаан нь Дэлхийн хоердугаар дайн дууссан цагаас хойш Азийд ирсэн дан ганц бүрхэг өв биш юм. Японы түрэмгийлэгчдийн аймшигийн тухай дурсамжууд Хятад, Сингапур, Малайз, Индонез, Вьетнам болон хоёр солонгост сэргээд байна. Японы удирдагчдын цэргийн гол гэмт хэрэгтнүүдийг шүтэн биширч, магтан сайшаах болсон нь үүний гол шалтгаан болоод байна. Японы милитаризмын бэлэг тэмдэг болох Ясукуний хийд урьдын адил японы дээд зиндааны улс төрчдийн гол шүтээн хэвээр байна.

Токиогийн эзлэн авсан нутаг дэвсгэрүүд дээр үйлдэж байсан гэмт хэргүүдээ цагаатгах гэсэн оролдлогуудыг Хятад, хоёр солонгосын иргэд туйлын эгдүүцэн хүлээн авсан. Тухайлбал, эзлэгдсэн нутгуудын эмэгтэйчүүд цэргүүдэд айлган сүрдүүлгийн дор бус, харин сайн дураар “сексийн боол” болж байсан мэтээр гуйвуулах.

Японы улс төрчдийн Дэлхийн хоердугаар дайны гол гэмт хэрэгтнүүдийг бишрэн шүтэж байгаа болон “сексийн боол”-ын асуудалтай холбоотой тэдний аугаа их нацист хэл яриа нь Бээжин, Токио, Сеулын хооронд дипломат шуугиан дэгдээгээд байна. Энэ тухай Валерий Кистанов ийн ярьж байна: «Өнгөрсөн түүх нь хоёр талын харилцаанд нийгэм бие биенээ хүлээж авахад маш хүнд ачаа болж байна. Энэхүү өргөжин тэлж байгаа тулгамдсан асуудал нь жаахан цог гарахад л дүрс хийхэд бэлэн болоод байна» гэж Валерий Кистанов ярьлаа.

“Идзумо” нисдэг тэрэг тээгчийг усанд тавьсан явдал нь Японы Дэлхийн II дайны үр дүнг сөргөөр илэрхийлэх олон утгатай бэлэгдэл юм. Энэ нь америкчууд Хиросимад бөмбөг хаясан 8-р сарын 6 болсон. Шинэ үеийн хөлөг онгоцны нэр нь хүртэл бэлэгдлийн чанартай. Учир нь хагас зуун жилийн түүхэндээ Номхон далайн сав нутгийн бүх орнуудаар байлдаж амжсан эзэн хааны усан онгоц мөн л “Идзумо” нэртэй байсан. Тэгээд ч Хятад болон Азийн нилээд хэдэн улсад Японы шинэ нисдэг тэрэг тээгчийг, Японы үндсэн хуулийг энхийн зорилгоор эргэн харах шинэ алхам болж байгаагийн хувиар үзэхгүй байгаа нь санаандгүй хэрэг биш юм.

Японы цэргийнхний идэвхтэй байдал нь Хятад болон бүс нутгийн бусад улсуудыг цэргийнхээ чадавхийг бэхжүүлэхэд хүргэж байна. Бээжин флотын онгоц тээгчийг бүтээн, толгойн хэсэг нь салдаг пуужин туршиж байна.

АНУ Ази руу эргүүлэг эхэлсний тэр даруй Вьетнам, Филиппин болон Япон улсууд нь Хятадтай нутаг дэвсгэрийн маргаантай асуудлаар сөргөлдөх болсон нь зүээгр нэг тохиодол биш. Ингэхдээ Ази нь цэргийн зардлаараа, нэн шинэ төрлийн импортын зэвсэгт зарж байгаа хөрөнгө мөнгөөрөө дэлхийд тэргүүлж байна. Харин Ази-Номхон далайн бүс нутаг өнөөдөр дэлхий дахинд хамгийн дэлбэрч мэдэхээр аюултай бүсийн нэг болоод байна.