Оросын Эрхүүгийн улсын их сургуулийн геологичдын бүлэг Монголд хийсэн зуны экспедицээс эргэн ирлээ. Эрдэмтэд, астрономи, геофизикийн шинжилгээ судалгааны төвийн монгол мэргэжил нэгтнүүдийн хамт Хөвсгөл нуурын орчим ажиллажээ. Тэд Монголын галт уул судлалын салбарт шинжилгээ судалгаа явуулжээ. 2 орны эрдэмтэд энэ ажлыг 10 жилийн турш явуулж байгаа юм. Ажиглалт хийх гол газруудаар улсын төв хэсгийн уулархаг Хангай нутаг, мөн Монголын зуун өмнө зүгт орших Дарьгангын сөнөсөн галт уулын туурийг сонгон авчээ.

10 жилийн хугацаанд геологичид Монголын бараг бух галт уулын сав газар, мөн зэргэлдээ хятадын дүүргүүдэд очсон байна. Уулын чулуулгийг судалсан нь эрдэмтдэд геологийн өнгөрсөн болоод ирээдүйн дүр зургийг сэргээхэд тус болжээ. Үүний ачаар эндэхийн газар нутгийн газар хөдлөлтийн идэвхжлийн зүй тогтол ойлгомжтой болдог байна.

Оросын экспедицийн бүлгийн удирдагч, профессор Сергей Рассказов ийнхүү ярьж байна: "Бид газрын хагарал үүссэн бүс, түүний идэвжилд судалгаа явуулснаар том хэмжээний газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлтийг урьдчилан мэдэхэд туслах болно. Монгол орны хувьд, бидний тооцоогоор энд 9-10 сая жилийн өмнө хамгийн сүүлийн галт уулын дэлбэрэлт болсон бөгөөд ойрын үед давтагдах төлөвгүй. Үнэндээ бол геологийн үйл явцын идэвхжлийг харгалзан үзэх хэрэгтэй. 1951 онд Төвдөд газар хөдлөлт болсон ба Төвд, Монгол, Сибирийн газар нутаг нэг галт уулын бүсэд оршдог юм. Тиймээс галт уулын нэг цэгийн идэвхжил нөгөө хэсэгт геологийн үйл явцыг сэргээж болзошгүй".

Саяхан бид Хятадад 100 жилийн өмнө галт уул дэлбэрч, Хятад, Солонгос, Японы ихээхэн газар нутгийг үнсээрээ бүрхсэн Чанбай ууланд очсон билээ. Тэнд одоо ч гэсэн уулынхаа гунд голомт нь оргилсоор байгаа учир галт уул сэргэж магадгүй юм. Зарим нэгэн мэдээллээр Хойд Солонгосын атомын түршилт түүний идэвжилд нөлөөлсөн байж болзошгүй.

Галт уул газар хөдлөлтийн нөлөөгөөр сэргэж болох талтай. Азийн нэг хэсэгт болсон доргилт, давлагаагаар бусад дүүрэгт дамжиж болох талтай. Ийм байдлаар Японы 2011 оны үйл явц Хятад, Өмнөд Солонгосын зарим нэгэн дүүрэгт нөлөөлсөн нь тэмдэглэгдсэн байна. Үүнээс өмнө 2008 онд Хятадын Сычуаны гамшигт газар хөдлөлт Оросын Эрхүү мужийн арай багахан газар хөдлөлттэй бараг нэгэн зэрэг болсон юм.

Одоо Эрхүүгийн эрдэмтэд газар хөдлөлт болон галт уулын дэлбэрэлтийг урьдчилан тодорхойлох үйл явцыг сайжруулахын тулд иж бүрдмэл судалгаа явуулж байна. Энэ талаар Эрхүүгийн хэд хэдэн ШУ-ны хүрээлэнгүүд нэгэн зэрэг, янз бүрийн аргаар аюулыг цаг тухайд нь тодорхойлох зорилгоор ажиллаж байгаа юм. Энэ иж бүрдэл аргуудад: усны сорьцыг шинжлэх, радио идэвхт бодисын концентрацийг хэмжиж түүний тоо хэжээгээр газрын гадаргын гажилтыг мэдэх, хагаралт үүссэн бүсийн байдлын дохиог тэмдэглэж авах зэрэг оржээ. Газар хөдлөлтийг урьдчилан мэдэж болох ийм судалгааны системийг Оросын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор Монголд нэвтрүүлэхийг хүсэж байгаа юм.