Сирийг тойрсон хурцадмал байдал оргилдоо хүрч байна. Долоо хоногийн турш АНУ Дамаскийг сүрдүүлэв. Натогийн Сирийн эсрэг эвслийн холбоотнуудаа цуглуулах оролдлого нь нурсан. Гэхдээ энэ нь Вашингтоны дайчин шинжид нөлөөлөхгүй бөгөөд ерөнхийлөгч Барак Обама хэзээ язаагүй Сирид цохилт өгөх шийдвэр гаргаж мэднэ гэж Цагаан орднгы төлөөлөгч мэдэгдэв.

АНУ Сирид цохилт өгөх шийдвэр төгс байна. Хүчний арга хэмжээний албан ёсны тайлбарын үндэслэл 8-р сарын 21-нд Дамаскийн орчимд химийн зэвсэг хэрэглэсэн явдал болж байна. Одоо болтол химийн дайралт болсон эсэх болоод хэрвээ болсон юм бол засгийн газрын арми юм уу, босогчдын хэн нь хариуцлага хүлээх ёстой талаар тодорхой мэдээ байхгуй байна. АНУ-ын үзэж байгаагаар, энэ нь ерөнхийлөгч Башар Асадын хийсэн хэрэг бөгөөд үүний улмаас Сирийн удирдлагыг шийтгэхээр заналхийлж байгаа аж.

Ийм хандлагыг эхэн үеэс Лондон хуваалцаж ирсэн. Гэтэл британий парламент НҮБ-ын АЗ-ийг тойрч Сирид цэргийн байлдааны ажиллагаа эхлүүлхийг хориглосон. Британий дараа натогийн олон орнууд Дамаскийн эсрэг цэргийн ажиллагааг Сирид химийн зэвсгийг ашигласан байж болзошгүй хэргийг мөрдсөн НҮБ-ын шинжээчдийн дүгнэлтүүдийг нийтлэгдэхээс өмнө эдмжихээс татгалзаад байна. Өнгөрсөн бямба гаригт комисс баримт материалуудаа цуглуулж дууссан. Одоо лабораторын шинжилгээ явуулах хэрэгтэй байна. Түүнээс гадна хохирогчдын болон гэрчүүдийн мэдүүлгүүдийг судлах ёстой юм. Ажлын дүгнэлт хоёр долоо хоногийн дараа гарч магадгүй гэж мэргэжилтнүүд мэдэгдсэн. Тэр болтол ерөнхийлөгч Башар Асадыг зарина ашигласанд гэм буруу өгөх болон тэр тусмаа Сирид цохилтууд өгөх нь хууль бус юм.

Югослав, Ирак, Ливи. АНУ өрнөдийн холбоотнуудынхаа хамт дээрхийн шүүгчийн үүрэг авч байсан жишээ багагуй байх бөгөөд тэр цаг ч төдийлөн холдоогүй байна. Тэр үед тэд хуурамч зохиомол шалтагуудаа ашиглан, дэглэмүүдэд заналхийлж байсан. Вашингтонд хууль бус гэх ойлголт нь ер үйлчилдэггүй. АНУ энэ бүс нутагт агаараас цохилтууд өгөхөөр онгоц тээгчдээ татаж авчраад байрлуулаад байна гэж Оросын Стратегийн дүгнэлт, судалгааны хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко ярьж байна: «Хэрвээ АНУ цохилт өгөхөөр шийдвэл, энэ нь 1986 онд Муаммар Каддафийн эсрэг явуулсан “Каньон Эльдорадо” нэртэй алдарт ажиллагаатай адил “цэгийн” цохилтууд байх ёстой» гэж Сергей Демиденко ярьж байна.

Одоо Москвагийн хүчин чармайлтууд Сирийн мөргөлдөөнийг цаашид хурцатгахгуй байхад оршиж байна. Орос улс химийн зэвсэг хэрэглэснийг буруушааж байгаа төдийгүй шаардлагатай бол үүний эсрэг тэмцэх бат бэх арга хэмжээг авна. Гэхдээ одоогийн байдлаар Орос улсад сирийн эрх баригчдыг химийн зэсвэг хэрэглэсэн болохыг нотлох баримт үгүй юм. Энэ тухай ерөнхийлөгч Владимир Путин бямба гаригт сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдсэн. Хэрвээ ийм баримтууд нь АНУ-ад байгаа юм бол тэд үүнийгээ дэлхийн хамтын ниймгэмт өгөх ёстой гэж Путин цохон тэмдэглэсэн.

Ийм баримтууд байгаа, гэхдээ тэдгээр нь нууц бөгөөд ямар нэгэн шүүмжлэлд огт хамааралгүй гэх нь холбоотнууд болон яриа хэлцэлд оролцочгдод хүндэтгэлгүй хандаж байгааг харуулж байна. Баримт нотолгоо байгаа л бол гаргаж тавих ёстой. Бусад бүх зүйл нь тусгаар тогтносон улсад хүч хэрэглэх тухай шийдвэрт суурь болж чадахгүй.

НҮБ-ын АЗ-ийг тойрсон АНУ-ын аливаа нэг талын арга хэмжээ нь ямарч “хязгаартай” байлаа ч гэсэн олон улсын эрхийг шууд зөрчиж байна. Энэ нь Сирийн асуудлыг улстөр дипломатын аргаар шийдвэрлэх гэсэн ирээдүйг унагаж, шинэ сөргөлдөөн, шинэ хохиролд хүргэж мэдэхээр байна.