Москва орчмын Жуковскийд Олон улсын нисэх хүчин, сансрын салон ажлаа өндөрлөв.

“МАКС-2013” үзэсгэлэнгийн үр дүнд онгоц, нисдэг тэрэгнүүд худалдаж авах олон гэрээнүүдийг байгуулсан гэж “Авиапорт” судлагааны агентлагийн тэргүүн Олег Пантелеев ярьж байна: «Энэ удаагийн үзэсгэлэн нийт байгуулсан гэрээнүүдийн үнийн дүнгээр хоёр жилийн өмнө МАКС дээр байгуулсан дүнтэй ойртож байна.

Ингэхдээ өмнөх үзэсгэлэнгийн рекордуудыг эвдэх гэнэтийн сюпризуудыг бас үгүйсгэхийн аргагуй юм. Харин байгуулсан гэрээнүүдийн нийт хэмжээ болон тэдгээрийн ач холбогдолын тухай ярих юм бол үнэхээр хүчтэй дэвшил гарсан» гэж Олег Пантелеев ярьлаа.

Өмнөх үзэсгэлэнгүүдийн нэгэн адил энэ удаагийнх ч сонирхолтой хөтөлбөрүүдээр дүүрэн байв. МАКС дээр анх удаагаа олон зорилтот дунд зайны Ка-62 нисдэг тэргийг нийтэд харуулсан гэж “Вертолеты России” компаний албан ёсны төлөөлөгч Алексей Михеев ярьж байна: «Энэ бол олон улсын хамтын хоршооллын хүрээнд европын түншүүдтэй хамтран бүтээсэн оросын анхын нисдэг тэрэг.

Тухайлбал, үүний хөдөлгүүрийг Safran бүлэгт ордог францын Turbomecа компани нийлүүлдэг төдийгүй энэ нь австрийн тээврийн компанид харьяалагддаг. Гэхдээ үндсэн системүүд бол оросынх. Ка-62 нисдэг тэрэг нь эрэлт хэрэгцээтэй ихтэй бөгөөд экспортын их ирээдүйтэй хүлэг юм».

МАКС-2013 үзэсгэлэнгийн явцад колубмын “Vertical de Aviacation” компанитай Ка-62 таван нисдэг тэрэг нийлүүлэх гэрээ байгуулсан. Колумбад тэдгээрийг нефтийнхэн ашиглана.

Чуулганы үеэр оросын ачааны ИЛ-76 МД-90 А онгоцыг танилцуулсан. Энэ онгоцыг бас Ил-476 гэж нэрлэж заншисан. Шинэ машин нь 50 тонн хүртэл ачаа тээвэрлэх боломжтой бөгөөд 6 мянган км алсад ниснэ.

Дотоодын зах дээр БХЯ, ОБЯ болон ДХЯ-ын байгууллагуудад маш эрэлт хэрэгцээтэй байдаг. Ил 476 Олон улсын иргэний агаарын нисэх хүчний үндсэн шаардлагуудад бүрэн нийцэж байдаг гэж онгоцны ерөнхий зохион бүтээгч Андрей Юрасов ярьж байна: «Онгоц нь олон улсын агаарын шугмын нислэгүүдийг хангахад сайн тохирдог. Энэ онгоц дайсны их буу-пуужингуудын цогцолбороос бүрэн хамгаалагдсан. Иймээс энэ онгоц цэргийн тээврийн зорилгоор олон жил ашиглагдах боломжтой» гэж Юрасов ярьлаа.

Орос улсын иргэний агаарын хөгжил юуны түрүүнд, Нисэх хүчний барилгын нэгдсэн корпорацын “Суперджет-100” ба МС-21 төслүүдийн хэрэгжилттэй холбоотой. Хэрвээ “Суперджет” амжилттай ашиглагдаж байгаа л бол 130-180 суудалтай ойрын ба дунд зайны МС-21 ирээдүйтэй онгоцнуудыг 2017 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна.

Уг машин оросын шинэ үеийн хөдөлгүүртэй байх магадлал өндөр байна, ингэхдээ өрсөлдөөнтэй тулгарах нь зайлшгүй юм гэж “Авиадвигатель” компаний ерөнхий зохион бүтээгч Игорь Максимов “Оросын дуу хоолой” радиод өгсөн ярилцлагадаа тэмдэглсэн юм.

Яг одоо “Иркут” улсын корпорацтай хамтран МС-21 онгоцонд ПД-14 хөдөлгүүрүүдийг суурилуулах ажлыг явуулж байна. Ингэхдээ бид Пратт-Уитни компаний үүний адил саналтай тулгарсан. ПД хөдөлгүүр эдийн засгийн ашигтай, ашиглалтын хувьд найдвартай байдлаараа өрсөлдөх дээд зэргийн түвшинд байгаа.

Хамгийн гол нь үүнийг цэвэр эх орны материалуудаар хийх бөгөөд гадаадын нийлүүлтүүдийн зарим нэгэн доголдлоос шалтгаалахгуй байх нь чухал юм.

Нөгөөтэйгүүр, Игорь Максимовын уламжилж байгаагаар, “Иркут” үйлдвэр Прат-Уитни компаний болон ПД-14 хөдөлгүүрүүдтэй машинуудыг нийлүүлэх урьдчилсан гэрээ байгуулах ажлыг явуулж байна.

Үзэсгэлэнгийн сүүлийн өдрүүдэд арга хэмжээг зохион байгуулагчид нь нисэх хүчин сонирхогч бүх үзэгчдэд зориулан хаалгаа нээсэн юм. Үзэсгэлэнгийн ажил хэрэгч уур амьсгал Оросын агаарын цэргийн нисэх хүчний “Витязи”, “Стрижи”, “Соколы России” болон “Беркуты” нисэх бүлгүүдийн өнгө будаг бүхий яруу сайхан үзүүлэх тоглолт руу шилжсэн. Арга хэмжээ 9-р сарын 1-ний үдэш өндөрлөнө.

Гэрэл зураг