Олон улсын сансрын станцад сансрын нисгэгчдийг хүргэх хувийн хөлгүүдийн цаг айсуй. Энэ явдал 2017 онд болно гэж НАСА найдаж байна. Тэр болтол станц дуу багуудыг хүргэх ганц тээвэрлэгчид бол оросын “Союз”-ууд байх юм. Тэгвэл энэхүү товлож байгаа хугацаа хир бодитой байх бол?

Арилжааны хөлөг-тэрэг байгуулах хөтөлбөрийн хүрээнд НАСА-гаас гурван фирм санхүүжилт авдаг бөгөөд тэр бол “Спейс Икс”, “Сьерра Невада Корп” болон “Боинг” концерн юм.

“Спейс Икс” “Дрэгон ачааны хөлөг бүтээсэн. Үүгээр Олон улсын санрсын станц руу гурван ч удаа ниссэн. Хэдхэн өдрийн өмнө тус компани 7 суудалтай жолоодлоготой “Дрэгоны” хувилбрын чухал системийг боловсруулж дууссан тухай заоласан. Энэ бол багийнхныг эх дэлхийдээ эсэн мэнд буцаж ирэхийн аюулгүй байдлыг нь хангах амин чухал залгалтын системүүд юм.

“Сьерра Невада Корп” системийг “Дримчайзер” бүтээсэн бөгөөд жижигхэн Шатлл хөлөгтэй төстэй болон 7 хүний суудалтай. Пуужинпланы газрын цуврал туршилтууд дуусаад байна. Энэ намар төхөөрөмжийг нислэгт туршина. Уг төхөөрөмжийг агаарт хөөргөсний дараа шиднэ, үүний дараа тэр бие даан онгоцны буудлаа төлөвлөх ёстой юм.

Нилээд хэдэн пуужингуудад таараад байгаа “Боингийн” хүүхэд долоон суудалтай “CST-100” капсул байна. Үүнийг туршилтын явцад өндрөөс шүхрээр шидэж байсан, харин саяхан эл туршилтыг сэтгүүлчдэд анх удаагаа үзүүлсэн.

НАСА-д өөрийн төсөл бий гэж “Новости космонавтики” сэтгүүлийн редактор Игорь Афанасьев ярьж байна: «НАСА төрийн хөтөлбөрөөр “Орион” хөлгийг бүтээх ажилдаа ороод байна. Тэдний нэг чухал зорилт бол Олон улсын сансрын станцын хангамжийн асуудал төдийгүй ялангуяа, астронавтуудыг уг станцад хүргэхэд оршиж буй юм» гэж Игорь Афанасьев ярьж байна.

“Орион” сансрын капсулыг мөн адил дээрээс шүхрээр шидэж, усны гадаргуунаас гаргаж авч байжээ. Нэг жилийн дараа тойргийн замд багийн гишүүдгүйгээр нисгэхээр төлөвлөж байна. “Орион”-оор нисэх хүмүүсийг 2019 оноос өмнө авахгүй.

Онолын хувьд олон улсын сансрын станцад хүмүүс хүргэх чадвартай бас нэгэн хөлөг бий юм. 1990 онд Орос улсын Хятад улсад худалдсан “Союз-ТМ” хөлөг. Тэд үүний үндсэн дээр “Шэньчжоу” хөлгийг бүтээгээд байгаа гэж Оросын сансар судлалын академийн гишүүн Юрий Караш ярьж байна: «Станцад хүргэх тээвргийн хэрэгслээр хятадын “Шэньчжоу” хөлөг болж мэдэх юм. Гэтэл энэ нь улстөрийн шинж чанартай асуудал. Хятад улс Олон улсын сансрын станцын гишүүн бус. Тиймээс “Шэньчжоу” станц руу нисэх ямарч боломжгүй» гэж Юрий Караш ярьлаа.

Тэгэхээр 2017 он хүртэл хамгийн найдвартай, хямд төсөр, шалгарсан “Союз” хөлөг л үлдээд байна.