Москвагийн биохимчид анх удаагаа бактеруудын гэрэл шингээх уургийн бүтэц болон үйл ажиллагааг тогтоов. Эрдэмтэд шинэ мэдлэгүүдийн ачаар амьд организмын мэдрэлийн эсийн хүчтэй хэрэгсэлүүдийг байгуулж болно гэдэгт итгэлтэй байна.

Нарны эрчим хүчийг хэрхэн барьж авах хийгээд бусад ашигтай эрчим хүчний төрлүүд хэрхэн яаж боловсрогддогийг ойлгох нь Дэлхий дээрх амьдралын нууцыг тайлахтай адил. Бактеруудын гэрэл шингээх уураг буюу протеородопсины тухай анх 2000 онд ярьж эхэлжээ. Шинэ протеиныг ХХ зууны сүүл үед оросын эрдэмтэд нээсний дотор нэрт биохимик, биоинженер, академич Владимир Сукачев байсан юм. Гэвч эрдэмтэд гэрэл баригч уургийг хэрхэн ажилладгийг тайлбарлаж чадахгуй байв, яагаад гэвэл тэд уургийн бүтцийг мэдэхгүй байсан. Үүнийг Москвагийн физик-техникийн хүрээлэн, Биоорганик химийн хүрээлэнтэй хамтран судалгаа явуулсан юм.

Оросын биохимчид бактеруудын гэрэл шингээх уургыг гены түвшинд гарган, кодолсон. Тэд энэхүү уургийн орон зайн үндсэн бүтцийг тодорхойлсон. “Ген гэдэсний савханцарын эд эснээс гарсан байсан бөгөөд үнэхээр бактерууд протеродопсин боловсруулж эхэлсэн” гэж Биоорганик химийн хүрээлэнгийн ажилтан Павел Кузьмичев онцлон тэмдэглэв.

Одоо эрдэм шинжилгээний хэсэг фотоцикл протеродопсиныг судлаж байна. Ажлынхаа дэглэмээр уураг нь одоо шилжилтийн байдалд байна. Энэхүү ажлын нарийн ширийнийг ойлгохын тулд байдал бүрийн орон зайн бүтцийг тусгайлан авч үзэж, уургийнх бүтцэд ямар метаморфозууд болдогийг ойлгох шаардлагатай юм.

Гэрэл шингээх уургийн мутацын хувилбрууд оптикийн генетикт хэрэгтэй болж мэднэ гэж эрдэмтэд үзэж байна. Энэ шинжлэх ухаан нь оптиктийн ба генетикийн аргуудын туслалцаатай нейроны холбоог судалдаг. Ингэхдээ нягт нямбай байдал салангид нейронуудыг удирдах боломж олгодог. “Гэрэл шингээгч уургийг судлах нь бактеруудаас эхлэн хүнээр дуусах аливаа амьд организмын мэдрэлийн эд эсийг шинээр хянах боломж олгох юм” гэж Павел Кузьмичев дүгнэн ярьлаа.